Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна

14628475945731486a3361f

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 18 цэг уртасгасан цагаар ажиллаж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулж байгаа бөгөөд энэ сард 5, 0 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Дөрөвдүгээр сард 4,9 тоогоор төгссөн  дугаартай тээврийн хэрэгслэл албан татварт хамрагдах ёстой бөгөөд татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй, захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу. Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөх хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …