Иргэд минь яаж ч ядуурсан Сонгуулийн саналаа бүү “ЗАР”

Бид дөрвөн жилийн давтамжтай удирдлагаа солидог хүмүүс. Гэхдээ таарахгүй, таалагдахгүй, ярьсан хэлснээсээ буцаж, санхүүгийн сонирхолтой бол түүнээс ч өмнө сандалаасаа “хөөгдөх” шударга тогтолцоог хэлэлцэж байна. Энэ нь шударга. Иргэдэд ч таалагдаж дэмжиж байгаа. Харин энэ жилийн сонгуулиар та төрөө, удирдлагаа бүрэн солих тухайд бодон суугаа байх.

1478s

Аргагүй хэрэг амьжиргааны төвшин маш ихээр хүндэрч, эрүүл орчин үгүй болж, өвчлөл газар авч, хүүхэд ч төрүүлэх эрхгүй болсон цаг үе биднийг шахан байна. Нийгмийн дундаж давхарга бол хамгийн бат бөх, боловсролд гэгээрсэн давхарга байдаг. Харин одоо дундаж давхрагын өрхгүй болж нийтээрээ ядуурч байна. Хүссэн, хийснээ авч чаддаггүй нийгэмд хувь хүний хөгжил яриад ч хэрэг алга. Бүгд мөнгөний хойноос улайрч байна. Иргэдийн ихэнх нь өвчин зовлон тоочиж элдэв ивээн тэтгэлэг, хандив гуйж амьдардаг болж. Зарим нь үнэн худал нь мэдэгдэхгүй байх юм.

0021c0005fd1c8doriginal

Нийгэм өөрөө ийм их “өвчний үүр” байгаа болохоор иргэдийн өвчлөл газар авч байна. Тиймээс харсаар байж хэн нэгнээ “үхүүлэхгүйн тулд” хандив гуйхаас өөр арга харагдахгүй нь. Монголд нэр, зүс таньсан хүн бүр л оффшор данстай гэх мэдээлэл өдрөөс өдөрт “явах” юм. Аваад “авс”-ндаа орохгүй энэ их мөнгөнөөсөө өвчиндөө шаналан байгаа элэг нэгтэнүүддээ хуваалцах нь “яагаад байж болохгүй” гэж. Ийн гуйж суугаа нь ч Монголчууд бидний амьдрал ахуй дордож байгаагын тодхон илрэл юм.

Гэхдээ та шийдвэрлэх энэ 2016 оны сонгуулиар өөрийн үг үзэл бодол нийлсэн улс төрчийнхөө саналыг шуудай гурил, өмх махаар бүү солиорой. Мэдээж өгч байвал “ав”. Тэртэй тэргүй ихэнх нь төсвийн мөнгөнөөс ”ургасан” байж ч мэдэх учраас. Зөв замаар, зөв аргаар олсон мөнгө ер нь ховор болохоор. Гэсэн ч та хүн чанараа, мөн чанараа гээхгүй байж өөрийн зөв сонголтоо хамгаалан үлдэх хэрэгтэй.

conguul

Сонгууль нэрээр дөрвөн жил тутамд хичнээн сургууль, цэцэрлэгийн мөнгөөр тоглодог манай энэ тогтолцоог ашиглаад “нэг ав”. Сонгуулийн санал хураах өдөр та нэг эрхээ эдлээд үз. Гэхдээ зөв замаар, зөв аргаар. Юу хийсэн юу хийхийг нь эргэн сануулж, цаашид яах ёстой “ам мөчгийг” нь ав. Бид нам сонгож алдаж үзсэн, хүн сонгож хаширч үзсэн.

Харин энэ жилээс “ирээдүйг” сонгомоор байна. Ирээдүй хаана байна түүнийг сонгомоор байна. Суудал сандалаа хуваагаад суугаад авахаараа иргэдээ, төрөө, үзэл бодлоо мартчихдаг “Хүнгүй” хүмүүсийг сонгомооргүй байна. Тиймээс яаж ч ядуурсан улам ядуурахгүйн тулд Сонгуулийн саналаа бүү ЗАР.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …