Оффшор данс нь илэрвэл “тэд” хариуцлага тооцдог харин манайд “хайрладаг”

Оффшор бол бидний мэдэхгүй “шинэхэн” танил. Олон улсад яаж хүлээж авдаг манай оронд яаж “ хүлээн авч ойлгодог” тухай харицуулан харъя:

2c46b71e5af9f96a989a3d56749caa94ac98003b

Манайд оффшор гэгдэх дансанд татвараас “нуусан” мөнгөтэй 49 иргэн байна гэнэ. Мэдээж шударгаар хөдөлмөрлөсөнөөсөө ихэнхдээ “өөр замаар” олсон мөнгө байх. Төсвийн цалинтай хэнбугай ч оффшор битгий хэл эх орондоо дансандаа мөнгөтэй байх нь “ховор” он жилүүд. Бидний Монголчуудын нэг хэсэг нь хэт баяжаад нөгөө хэсэг нь хэт ядуурч байгаагын томоохон “илрэл”. Манай оронд өчигдөрхөн зарлагдсан тэдгээр 49 эрхэмийн тухай хэвлэл мэдээллийнхэн тодорхой асууж хариулт авсан ч С.Баярцогтын анхлан хариулсантай “агаар нэгэн” жижүүрийн хэдхэн харилутыг өгчээ. Жишээ нь:

Сумо Д.Батбаяр:- Сумод барилдаж байхдаа оффшор данс нээлгэж байсан, гэхдээ өөрөө огтхон ч ашиглаагүй, бараг мартсан байна гэх

С.Баярцогт:- Найзуудтайгаа нийлж компани байгуулсан, тус компанийг байгуулахад мөнгө хэрэгтэй болсон, тиймээс данс нээлгэж байсан хэдхэн доллартай мартчихсан байна

Сү.Батболд, Д.Цогтбаатар нар:- Компанийн хувьцаа худалдан авч байсан, одоо бол тэдгээр хувьцааны данс нь оффшорт байгаа үгүйг нь мэдэхгүй

Б.Чулуудай:- Хонгконг дохь Сингапур найз маань компани байгуулах санал тавьсан, улмаар ажиллаж байгаад дампуурсан, одоогоор оффшорт юм байхгүй гэх

download (2)

Эдгээр хариултуудыг өгөөд байна. Хариулж байгаагаас харахад одоо өөрт нь тийм ч хамаатай бус болсон мэт. Гэтэл оффшор гэх дансыг ашиглахгүй, мөнгө эргэлдүүлэхгүй бол нээсэн шигээ маш амарханаар “цуцалдаг” гэх. Хэн нь үнэн яриад байгааг мэдэхгүй болтол “төөрөгдүүлдэг” болж. Ямартай ч ашигтай, орлоготой болоод эхлэхээр оффшор дансанд хийж “татвар” гэгчээс бултуулж байдаг нь тодорхой. Гэтэл бусад улс оронд оффшор данстай иргэнийг улс төрд битгий хэл төрийн албанд ч “цэвэрлэгч” хийлгэхгүй. Оффшор дансны тухай дэлгэрэнгүй сайхан мэддэг болохоор тэр шүү дээ.

Жишээ нь: Японд л гэхэд оффшор дансны мэдээлэл нь илэрсэн улс төрчийг бүх насаар нь төрийн албанд ажиллахыг нь хорьж тухайн дансан дахь мөнгийг нь төрийн мэдэлд шилжүүлэн авдаг. Харин Исландын Ерөнхий сайд оффшор дансны мэдээллээс болж төрийн “өндөр сэнтийнээсээ” бууж байх жишээтэй. Гэтэл манайд бол үнэн худал нь мэдэгдэхгүй “тайлбар” хийгээд л өнгөрдөг. Манайд хууль байдаг бол, хууль хүчнийхэн ажлаа хийж байгаа бол үүнийг заавал шалгах ёстой. Амьдрал ахуйгаас нь “зүй бусаар” мөнгө илүү гараад Монгол дахь банк “багадаад” татваргүй бүс нутагт мөнгөө “нуугаад” байгаа нь шударгаар хөдөлмөрлөөд, түүнээсээ олоод байгаа хэрэг биш байх. Харин ч Монгол улс татвар багатай орны нэг.

offshore2

Баруун Европууд шиг орлогын 40%-ийн татвар ноогдуулдаггүй. Манай “орлоготойнгуудад” эх орондоо татвараа төлөөд, улс нийгэмд нэг ч болов “мөнгө тушаагаад” явах сэтгэл дутаад байна. Санаанд нь багтсан мөнгийг хаа байсан тэнд аваачиж оффшор данс нээлгэж, хийж өөртөө “төвөг” удахгүй байх. Өөрт нь байгаа хэрнээ “байхгүй байх ёстой” мөнгө учраас л тэнд “хэвтүүлдэг” биз. Компани байгуулсан төдийд оффшор данс нээгээд, ашиглахгүй байхад нь байлгаад, олон улсад зарлан мэдээлээд байгаа явдал биш л дээ. Тэдгээр дансанд бидний мэдэхгүй, харж ч байгаагүй, уншиж чадахгүй “урт”, харийн мөнгөн дэвсгэртээр ихээхэн “тоотой” дүн байгаа нь тодорхой л болов уу.

Хүн бүр оффшорын тухай мэдсэн дуулснаа хэлж л байна. АТГ, Цагдаа, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэхийнхэн л дуугай байгаад байна. Тэд төрийн хүний “нөлөөнд” ороод байна гэх иргэдийн хардлагыг батлаад байх шиг “амаа хамхина”. Ганц нэгхэн “хүчгүй” амтай хүмүүс л дугарахаас “цаашгүй”.

Жишээ нь:  Ж.Батзандан:- Дэлхий нийтийн хандлагаар Оффшор данс нь илэрсэн улс төрчид шууд албан тушаалаасаа огцорч байгаа. Хэрэв оффшортой тэндээ татвараас мөнгө нуусан байх аваас эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэсэн юм.

 Монгол 49 иргэний оффшор дансан дахь мөнгөн дүн хэдэн хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, улаан бурханы тариа, эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслахаар байгаа бол… Гэхдээ одоо тэдэнд ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Учир нь УИХ маань хэдхэн сарын өмнө “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” гээд баталсан. 35 их наяд төгрөгийн нуусан хаасан мөнгө, эд хөрөнгөө мэдүүлсэн санагдана. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага тооцох, гүйцэтгэх ажил явуулахыг нь хуулиар хориглосон!!! байдаг.

Ийм л зүйлийг “дээгүүрээ” яриад “холион бантан” хутгаж байхад хэзээ ч өлсөж үхээгүй Монгол хүн өлсгөлөн ядуурлын дээд туйлд “тарчилж” байна. Оффшор данстай 49 иргэний тус бүс нутгийн татваргүй гэх дансан дахь мөнгийг улсын мэдэлд хурааж, эх орны бүтээн байгуулалт, ядуурал, өвчлөлтэй тэмцье.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …