Тариагаа ч тариад идэж чадахгүй байгаа “хөөрхий” Монголчууд

Монгол хэмээх нэг улс айл. Томоохноор зүйрлэвэл нэг өнөр өрх. Өрхийн гишүүд хоолоо хийж идэж чадахгүй, бие биенээ “хатган” муулж, элдэв дээдээр аашилж, хагаралдан тэмцэлдэж байгаа гэсэн үг. Тиймээс өрхийн тэргүүний “алган боов” үр хүүхдүүдэд хэрэгтэй болоод байна. Ийм үлгэр ярьвал та тариалангийн салбарт тулгараад байгаа бэрхшээлийг ярьж байна гэж бараг л ойлгох биз.

olloo_mn_1459740148_9372affed8891aa3big

Бид өнөөдөр улс төржөөд хэн нэгний нэрийг баттай сонсоод, үг үзэл бодолд нь итгээд байгаа бол “шоу” хийж байна гэсэн үг. Тэгвэл өнөөдөр тариаланчид урдах ажилдаа ханцуй шамлан орох байтал өөр хоорондоо маргалдаад, төрийн үйлчилгээ үзүүлэгч бодлого боловсруулж байгаа яамаа “оролдоод” өдөр хоногийг мөнгө болгон хараад байгаа нь эмгэнэлтэй. Тариа тарихад улсаас хадгалсан “сайхан сорттой” гэх үрээр яагаад тарьж болохгүй өөрсдийн санал болгосон үрийг авсангүй гээд байгаа хэрэг вэ? Энэ үрээр улс мөнгийг нь өгч тариулаад дараа өөрсдөө л худалдан авдаг шүү дээ. Ойлгож ядаад байх логик алга. Эгэтэл яагаад төрийн өмнөөс ажил хийж өгч байж элдэв “хэл ам” татлаад байдаг юм бэ? Тэр бүү хэл төрийн зарим үйлчилгээ, худалдан авах ажиллагаа, концессийн гэрээнд хохирол амссан албан байгууллага хувь хүн зөвдөө л байна. Хуулийн зүйл заалтандаа тулсан зөндөө асуудал энэ төрд бий. Ийм учраас төр оршиж байгаа.

olloo_mn_1443583718_tarialan

Гэтэл яагаад тариаланчид зүгээр л тарьчихаж болохгүй “шоудаад” байдаг юм бэ? Төрийн ажлыг “хэдхэн муусайн” тариаланчид яагаад “шийдэх” гээд оролцоод байдаг юм бэ?  Тариа будаагаа тарих ажлыг аз жаргалтайгаар, эв нэгдэлтэйгээр хийдэг баймаар байна. Амандаа оруулан хүртэж байгаа идээ ундаагаа хүндлэн үздэг баймаар байна шүү дээ. Энэ маш их соёл түүхийг агуулсан “эрхэм хүндэт” ажил байхад яагаад “хэрүүлийн давс” цацаад байдаг байна. Төрийн, өрхийн хоол хүнс болсон тариа будаа тарих ажлыг “эрүүл ухаанаар” ургуулмаар байна. Азийн ихэнх орон будаагаа тарихдаа “асуудал” үүсгэхгүй болоод л байхад манайхан яахаараа” мөнгөний үнэрээр хүнээ байдаг” юм бэ? Тариа будуугаа тарихад заавал “улс төржих” , “улс төржүүлэх” хэрэг алга. Зөв сэтгэлээр, зөв ухаанаар улс, өрхөөрөө идэж ууя л даа. Тариаланчид минь “тогтож” хайрла.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …