Магадгүй та яаж турах вэ? хэмээн толгойгоо гашилгаж байж болох юм. Тэгвэл бүү санаа зов. Турахыг хүсэж байвал та ердөө л өөртөө дадал суулгах хэрэгтэй.
Доорхи зүйлсийг та өдөр бүр хийж дадвал маш хурдан турах болно. Үүнд:
1. Ногоон цай: Өдөрт 3-5 аяга ногоон цай уу. Ногоон цай нь таны бие дэх өөхийг маш эрчимтэй шатаах болно. Мөн арьсыг өнгөлөг болгоод зогсохгүй зүрх судасны өвчинд тустай.
2. Өглөө босонгуутаа дасгал хий. Учир нь таны ходоод хоосон байх тул дасгал хийснээр зөвхөн биед хуримтлагдсан өөх чинь л шатах болно. Дор хаяж 10-20 минут эрчимтэй дасгал хийх хэрэгтэй шүү!
3. Тогтмол тухтай унтаж бай: Өдөрт 7-8 цаг унах нь таны эрүүл мэнд төдийгүй биеийн жинд тань ч эерэг нөлөө үзүүлнэ. Хүн дутуу нойртой эсвэл хэт их унтсанаас болж таргалалтанд нирвэгддэг гэдгийг санаарай. Тиймээс өдөр заавал 8 цаг унтаж занш. Ингэхдээ орондоо орж биеэ бүтэн амрааж унтах хэрэгтэй.
4. Сүүн бүтээгдэхүүн: Сүүн бүтээгдэхүүн дэх ашиг тустай олон элемнет нь өөх эрчимтэй задлах үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өдөрт идэх хүнснийхээ 3-4 хувьд сүүн бүтээгдэхүүг идэх нь чухал.
М.Сониуч