Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу 05 дугаар сарын 05-наас 05 сарын 09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “Seoul Friendship Fair-2016” Олон улсын ардын урлагийн наадамд Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.
“Seoul Friendship Fair-2016” олон улсын наадмын урлагийн тоглолт 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үзэгчдээс өндөр үнэлгээг авч, үзэгчдийн саналаар тэргүүлж, Улаанбаатар хотыг сурталчилан ажиллаа. Урлагийн тоглолтын найруулагчаар Нислэлийн Улаанбаатар чуулгын найруулагч П.Урнаа ажилласан бөгөөд урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу тоглолтыг амжилттай зохион байгуулав гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.