Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажил эхэллээ

70b16bf04fa29bfc1c186834824fb575Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэллээ. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт ХХК-иудтай хамтран тарив.

Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун 4 замаас Офицер хүртэл 21000 хайлаас, 3000 шар хуайс, 6000 агч мод , 270 гүйлсбут суулгаж, Чингисийн өргөн чөлөөнд 2000 хайлаас мод тарилаа. Мөн Баруун дөрвөн замаас Офицер хүртэл модны тоогоо гаргаж, 485 бутны нүх ухан цэвэрлэгээ, усалгаа хийв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлыг албанаас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …