ИХЭР : Араар нь тавьж буй ихэр бол уйтгартай Ихэр мөн. Танд сэтгэлтэй болохдоо, энэ ордын төлөөлөгч таныг уйдаахгүй л болов уу, тэр гайхшрал төрүүлж, хөгжөөж, элдэв санаа дэвшүүлж, хамтын төлөвлөгөө зохионо. Ер нь цаг бүрийд л шинэ санаа гаргана. Түүний бодол санааг бүрэн эзэмдэж буй хүнд Ихэр өөрийгөө үнэхээр нээж өгдөг. Хэрвээ тэр гэнэт түгжигдмэл байдалд орвол, энэ нь сайн дохио биш. Хэрвээ тэр буурьтай дүр эсгэж, тантай байхдаа уйтгарлаж, харин бусадтай бол сэргээд ирдэг.
ҮХЭР : Дурласан үхэр “нөгөө хүнийхээ” тухай бүгдийг мэдэхийг хүсдэг бөгөөд түүн рүү үргэлж утасдаж, мессеж бичиж, элдэв явдлын тухай шалгааж, шалтгаантай болон шалтгаангүйгээр зөвлөгөө өгдөг… Хэрвээ анхаарамж нь муудвал, Үхэр итгэл алдарч байгаа хэрэг, тиймээс туйлын хүслэн болсон шинэ хүнээ магадгүй гаднаас хэдийнэ эрж байгаа байж болох. Үхэр бол угаасаа үнэнч ордынхон учраас энэхүү эрэл нь тэдэнд сэтгэлийн таашаал өгдөггүй. Баргар царайлах, дуу цөөтэй болох, нүдэнд нь гуниг тодорч, “бусдын” эхнэрийг сонирхож эхлэх нь мэхлэж буй ”үхрийн” шинж мөн.
ОХИН : Охин бол Оддын тийм ч тогтвортой орд бишээ. Хэрвээ таны Охин ямар нэг шалтгаанаар таныг мэхлэх янз-тай болвол, та энэ тухай хэзээ ч мэдэхгүй, бүгдийг маш сайтар нууцалсан байдаг. Таны эхнэр, нөхрийн нүгэл хийсэн тэр хүн л нууцыг задруулахгүй гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэр агшинд энэ ордын төлөөлөгч ам султныг зүрх сэтгэлээсээ авч хаяна. Далдуур явалдаж буй Охинд гарцаагүй шинж яалт ч үгүй бий бөгөөд “Уучлаарай, түүнд дуралчихаж!” хэмээн шуудхан хэлнэ. АРСЛАН : Араар нь тавьж буй арслан хоёр хэсэгт хуваагдаж, нэг талаас, тэр гэр бүлээ эрхэмлэж, тогтвортой харилцаагаа таслахад бэлэн биш байдаг, нөгөө талаас, өөрийн хайр дурлалын ялалтаар сайрхаж сурчихсан байдаг.Нуугдах гэх шаардлага түүний сэтгэл санаанд нөлөөлдөг, хажуу тийшээ хальтарсан арслан огт сэжиг ажиггүй яваа эхнэртээ уураа гаргаж эхлэх болов уу. Хэрвээ өчигдрийн “арслангийн зулзага” таны дутагдал, муу талыг танд гэнэт зааж, “Харин энэ Дулмаа (Дорж) байна” хэмээн хэлвэл, тал тал тийшээ сайн хар. Дулмаа/Дорж нь хажууханд байгаа ч юм билүү…
ЖИНЛҮҮР : Хувьсамтхай жинлүүр нь ганцхан дурлалд өөрийгөө бүрэн зориулж чадах нь ховор. Гэхдээ тэд авъяастай, хэрвээ явалддаг хүн хэд хэд байлаа ч, Жинлүүр бүх дурласан хүн-дээ аз жаргалтай, цорын ганц нь хэмээн мэдрүүлэхийн тулд бүхнийг хийж чаддаг. Хоёрдмол амьдралаар амьдарч байгаа энэ ордын төлөөлөгчийг илчил-нэ гэдэг бараг бүтэшгүй хэрэг. Жинлүүрийнхэн Тэр Нөгөө Дав-тагдашгүй хүнээ гэнэт олвол, энэ тухайгаа эхнэр, нөхөртөө шуудхан хэлнэ.Хамгийн үнэнч, үнэхээрийн дурласан ХИЛЭНЦИЙГ дал-дуур явалддаг гэдгийг сэжиг-лэхгүй байх хэцүү. Тэдний хайрын сэтгэл дэндүү гүнзгий, бас хувирамтхай, тодруулвал нэг бол түншээ үнсэж үлгэж, эсвэл зэмлэж, үгүй бол ихэд хардаж, заримдаа юу дуртайгаа хийхийг зөвлөнө. Араар нь тавьж буй Хилэнц өөрийгөө огт өөрөөр илэрхийлэх болов уу, юу гэвэл дахин хэрэлдэж муудалцахдаа элдэвийг дэмий донгосно. Гэвч хэрвээ тэр ингэсэн бол, явахгүй, тэр мэхэлж байгаа хэдий ч, түүний зүрх сэтгэлд гол хүн урьдын адил хэвээр байгаа хэрэг. Энд асуудлыг та л шийднэ.
НУМ : Тогтворгүй нумынхан гадуур дарахыг огт ичгүүртэй явдал гэж үздэггүй, үүнийгээ нууж хаах ч гэдэггүй, юу гэ-вэл, Нумынхны нүдэнд энэ нь амьдралыг амттай болгож өгдөг романтик явдал, хуял тачаал мэт харагддаг! Нумын ордынх-ны авах гэж буй жимс хориотой жимс байх тусам, түүнд илүү сонирхолтой байдаг. Гэвч үнэн-дээ бүх “жимс” адилхан. Үүнийг дахин ойлгосноор, Нумынхан урам хугардаг. Чухамхүү энэ байдал нь тэднийг илчлэх бо-ломжийг илүүтэй олгоно.
МАТАР : Буурь суурьтай матар ажлаасаа гадуур мөнгө олохоор удаан хугацаагаар, нөр шаргуу төлөвлөдөг. Ингэхээр яалт ч үгүй шийдвэл, бүх зүйлийг нарийн тооцоолно, тодруулвал гадуур болзох хуваарь нь “хууль ёсны” амьдралтай огтлолцохгүй, зугаалах чиглэлд гэр бүлийн танилууд тааралдахгүй байх. Албан ёсны эхнэр нь энэ явдлын тухай мэдэх нь бараг л бүтэшгүй хэрэг. Харин хэрвээ Матар тэнэг алдаа хийж эхэлвэл, жишээ нь өөр хүний сүрчиг үнэртүүлчихсэн ирэх юмуу эсвэл нэрэнд нь халтай мессежийг гар утаснаасаа устгахыг мартдаг бол, зохисгүй явдал бүр ноцтой болж, Матар гэр бүлээ солихоор шийдсэн байж мэднэ.
БУМБА : Чин үнэнч бумба нэг талаас нуугдах дургүй, нөгөө талаас, амьдралын олон янз байдалд маш дуртай. Тиймээс тэр хууль ёсных нь түнштэй огт адилгүй хүнтэй янаг амрагийн харилцаа амархан тогтоодог. Бумбынхан эргэлзэж тээнэгэлздэг, энэ нь тэднийг барьж өгдөг юм. Хэрвээ өнөөдөр тэр таны сайхан гамбир хайрдаг чадварт баярлаж бай-гаа бол, харин маргааш гал тогоонд ийм бойтог байхдаа яадаг юм хэмээн орилно. Энэ бол бумбын хувийн амьдралд гарч буй өөрчлөлт үнэртэж байгаагийн тодорхой шинж мөн.Албан ёсны эхнэр нь энэ явдлын тухай мэдэх нь бараг л бүтэшгүй хэрэг. Харин хэрвээ Матар тэнэг алдаа хийж эхэлвэл, жишээ нь өөр хүний сүрчиг үнэртүүлчихсэн ирэх юмуу эсвэл нэрэнд нь халтай мессежийг гар утаснаасаа устгахыг мартдаг бол, зохисгүй явдал бүр ноцтой болж, Матар гэр бүлээ солихоор шийдсэн байж мэднэ.
ЗАГАС : Загасууд найз нөхөрлөл, харилцан ойлгохын төлөө үр-гэлж зогсож байдаг. Ялангуяа нууц амраг болон гэргий най-залж, ойлголцохын төлөө байдаг. Энэ ордынхны бодол санаа нь тун энгийн “Хэрвээ чи надад хайртай бол, чи нөгөө эмэгтэйн (эрэгтэйн) тухай миний мөрөөдлийг ч чи хайрлах болно” гэж үздэг. Гэвч Загаснууд энэ талаар бодол санаагаа хэлж зүрхэл-дэггүй, тиймээс албан ёсны болон албан ёсны бус эмэгтэй-гээ танилцуулж, тэднийг хэрвээ найз биш юмаа гэхэд, нэг сайн танилцуулахыг элдвээр орол-дох зэргээр далдуур ажиллана. Ингэх нь түүнийг баригдахад ч хүргэж мэднэ…