Улаанбаатарт 15 хэм дулаан байна

145784536056e4f47017394Малчид, иргэд, зорчигч, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


 2016 оны 05 дугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд  15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …