Хорт хавдар үүсгэж болзошгүй 10 хүнс

Хэт их боловсруулалтад ордог эдгээр бүтээгдэхүүнийг байнга хэрэглэвэл хүний биеийг хордуулдаг байна.

Гурил

Аюулгүй мэт энэ бүтээгдэхүүнийг бие махбодь сахар мэт хүлээж авна. Мөн нойр булчирхайн ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна инсулины хэмжээнд өөрчлөлт оруулдаг гэнэ.Улаан буудайг боловсруулах буюу чанаж болгоход ашигтай бүх бодис үгүй болдог. Боловсруулаагүй улаан буудай эрүүл мэндэд хоргүй. Чухамхүү боловсруулалт хортой болгодог аж. Тиймээс энэ бүтээгдэхүүн жагсаалтад оржээ.

Сахар

Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах системд маш хортой. Чихрийн шижин болон таргалалт үүсэх шалгаан болдог. Сахарын хэрэглээ мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэхдээ бүх төрлийн сахар тийм хортой биш. Жимс жимсгэнэ, зөгийн балд агуулагддаг сахарыг тааруулж хэрэглэвэл их ашиг тустай.

Сүү

Багаасаа л сүү ууж өссөн гэж та хэлэх байх. Сүү ясыг бэхжүүлдэг ч гэдэг. Гэтэл хоол судлаач Патрик Хольфордын үзэж буйгаар, нас ахих тусам сүүн хүчлийг боловсруулах боломж буурдаг.

Сүү нь гэдэс хөөх, үрэвсэлт өвчин үүсэх, хоол шингэхгүй байх, биеийн хүчлийн хэмжээ ихсэх шалтгаан болж мэднэ.

Халаах эсвэл хөргөх ажиллагаа, тэрчлэн янз бүрийн нэмэлт хийснээс тийм сөрөг нөлөөнүүд үүсдэг аж. Янз бүрийн өвчнөөс зайлсхийхийн тулд боловсруулахад хялбараар нь наргил модны эсвэл цагаан будааны сүү хэрэглээрэй.

Пончикууд

Гурил, сахар зэрэг хортой орц орсон пончикууд эрүүл мэндэд хор учруулна. Та пончик иддэг бол чихрийн шижин, зүрх-судасны өвчтэй болох магадлал эрс ихсэнэ шүү.

Түргэн хоол

Маш түргэн бэлтгэдэг энэ хоол таны биед маш хортой. Боловсруулсан мах, сод, ханасан тостой түргэн хоол эрүүл мэндэд их аюултай.

Ундаа

Сахар болон химийн элдэв бодис орсон ундаанууд бидний биед маш хортой.«The Cancer Epidemiology, Biomarkers and Prevention» судалгааны хотолсноор, долоо хоногт хоёр лонх тийм ундаа уух нь нойр булчирхайг хоёр дахин томроход хүргэдэг.

Ердөө ганц лонх ундаанд 10 халбага сахар,30-55 гр нэмэлт бодис болон кофеин агуулдгийг Америкийн мэргэжилтэн Жозеф Меркола тогтоожээ.

Тийм ундаанууд яс сийрэгжүүлдэг. Согтууруулдаггүй ундаа нь тархины занга байдаг учраас тархи бие махбодид дохио илгээснээр бидэнд улам их уух хүсэл төрдөг.

Хагас боловсруулсан мах

Хагас боловсруулсан мах нь натри, нитратууд агуулдаг учраас эрүүл мэндэд маш хортой. Америкийн хорт хавдар судалдагхүрээлэнгийн илрүүлснээр, боловсруулсан мах хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх шалтгаан болж магадгүй аж. Биед орсон нитратууд хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэнэ.

Төмсний чипс

Өндөр температурт боловсруулсан төмс хорт хавдар үүсгэх акриламид үүсгэдэг. АНУ-ын Массачусетсийн Клрак их сургуулийн профессор, судлаач Дейл Хеттисийн мэдэгдсэнээр, акриламид хорт хавдар үүсгэдэг. Төмсний чипсүүд их давс, тос, бас холестерины хэмжээ, цусны даралтыг ихэсгэдэг натри агуулдаг нь цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлтэй.

Давсыг их хэмжээгээр хэрэглэх нь ходоодны хорт хавдар үүсгэж болзошгүйг 2005 онд «The Cancer Science» сэтгүүлд нийтэлсэн судалгаа харуулсан байдаг.

Савласан шөл

Биед их хэмжэний натри орсноор усыг шингэхгүй болгосны улмаас цусны даралтыг ихэсгэхэд хүргэдэг. Энэ нь зүрхний шигдээс болоход хүргэж мэднэ.

Савласан хүнсийг ашигтай л гэдэг. Үнэн хэрэгтээ тийм бүтээгдэхүүний давс ихтэй байдаг.Савласан шөл хүний бүтэн хоногийн хэрэглээ болох 890 гр натри агуулдаг аж.

Маргарин

Ханаагүй тос агуулдаг энэ бүтээгдэхүүн биед шингэхгүй байж мэднэ. Холестерины хэмжээ ихэссэнээр судас гэмтэнэ. Хорт бодис үүсгэдэг маргарин элгэнд муу нөлөөтэй. Маргарин хэрэглэхээс зайлсхийж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг «Natural Health» эмнэлэг зөвлөжээ.

эх сурвалж: gereg.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …