“Тусгай салаа” киноны Тевшингийн дүрээр анх олны хараанд өртсөн жүжигчин П.Баттөр өдгөө бол хүүхнүүдийн сонирхлын төвд байгаа ганц бие, сайхан залуусын нэг. Тэрээр фитнессээр идэвхитэй хичээллэдэг, түүнийх нь үр дүн ч илтэд харагддаг нэгэн. Тусгай салаа кинонд тоглохоосоо өмнө ч тэрээр фитнессээр хичээллэдэг байсан бөгөөд хүрэл медаль хүртэл өвөртлөөд амжчихсан байсан гэдэг.
Тэрээр Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлан чөлөөт уран бүтээлч болоод удаагүй байгаа билээ. Дэлгэцийн бүтээлд түлхүү тоглож П. Баттөр саяхан өөрийн цахим хуудаснаа “Уучлаарай Чанву ахаа” хэмээн бичжээ. Тэрээр Солонгосын савангийн дуурь “Өвлийн хайрын дуу” киноны Чанвугийн дүрээр монголчуудын танил болсон жүжигчин Бэ Юүн Жүнгийн тухайн бүтээлийн дүртэй тун ч төстэй стиль бүрдүүлжээ.
Эх сурвалж:time.mn