Шадивлангийн чиглэл дэх автозамд өнгө хучилт хийж ашиглалтанд оруулна

p1airgh0pjb25kis1vsb6kfv9n2

Нийслэлээс өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16,35 километр автозамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ зам нь 12 метрийн өргөнтэй, 4 эгнээ зорчих хэсэгтэй. Мөн дугуйн зам болон явган зорчигчийн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах сувгийг хамт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 км замын өргөтгөл шинэчлэлийг “Төгс зам” ХХК гүйцэтгэж, суурь хучилт хийн хөдөлгөөний нээсэн бөгөөд өнгөрсөн долоо хонгоос эхлээд  өнгө хучилт хийж эхлээд байна. Өнгө хучилтыг энэ долоо хоногт дуусгаж, зургаан сард  тус замыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …