“МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД”-ийн Олд Траффорд цэнгэлдэхийг тэсрэх бөмбөг тавьсан хэмээн хаажээ

Английн Манчестер хот дахь Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд тэсрэх төхөөрөмжтэй “маш адилхан” сэжигтэй илгээмж илэрсэн учир хөл бөмбөгийн тоглолтыг хүчингүй болгож, мянга мянган фанатуудыг нь нүүлгэн шилжүүлсэн гэж цагдаагийнхан мэдээллээ хэмээн Reuters дамжуулав.

Английн аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын сүүлчийн тоглолтоо “Манчестер Юнайтед”, “Борнмут” багтай хийх байсныг цуцалсан байна.

Эхэндээ хэдэн мянган хүн тоглолтыг үзэхээр гудамжинд 45 минут хүлээжээ. Дараа нь “Манчестер Юнайтед” багийн төлөөлөгчид тоглолт бүрэн цуцлагдсан гэж мэдээлжээ.

gereg.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …