Сонгуулийн хайр

13173823_1155726554461680_6057794126367042026_n
Эвий минь энхрий минь
Эгэлгүй миний танхил ард минь
Эртхэн ингээд л хүрээд ирэхгүй
Эрхлүүлээд чамайг жаргаана шүү дээ

Өнгөрсөн дөрвөн жил чамайг зүүдэллээ
Өндийгөөд сэртэл сонгууль ойртож
Өмөлзлтөл би ард түмнээ саналаа
Өмөөрөөд босно одоо л тэмцэх цаг !

Царай нь яасан харлаа вэ ?
Цай ундаа ууж байна уу ?
Цонхийгоод чи минь яагаа вэ ?
Цалин мөнгө нь бууж байна уу ?

Элэг эмтрээд унтаж чадахгүй нь
Эх орноо хараад сэтгэл шимширлээ
Ээ дээ намайг л сонгоодохвол харин
Энэ биеэ зориулмаар байна !

… … Маргааш … …

Маргааш яах вэ маргаашийн асуудал

Хайр үзээгүй иргэн Ганжавхлан 

Эх сурвалж: Facebook

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …