Зуслангийн замын өнгө хучилтыг хөдөлгөөн хаахгүйгээр хийж байна

303a4378bb4ad61611602cf3b155901bДамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16,35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Ингэхдээ Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм. Тэгвэл Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замын өнгө хучилтын ажил эхлээд байна.

Уг ажлыг Төгс зам ХХК  гүйцэтгэж буй бөгөөд зам барилгын ажлыг иргэдэд хүндрэл, төвөг багатай үргэлжлүүлэх үүднээс  замыг бүрэн хаалгүйгээр, эгнээ эгнээгээр хэсэгчлэн хөдөлгөөнийг нэвтрүүлж, хучилтын ажлыг хийж байгаа юм. Өнгө хучилтын ажлыг энэ сарын дундуур эхэлж 6 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байна. Суурь хучилттай замын зузаан 5 см байсан бол өнгө хучилт хийснээр 9 см-ийн зузаантай болох юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …