Бидний үеийн залуус нэгдэж өөрсдийгөө өвчлүүлээд байгаа зүйлстэй тэмцэж байна. Нэг үгээр хөдөө орон нутгийн болон хотод гэр хороололд амьдарч байгаа залуус нэгдэн хорт хавдарын өвчлөлтэй тэмцэх ажлыг өөрийн гэр бүл, өрхийн хэрэглээнээсээ эхлүүлж байна хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид яриагаа эхлэлээ.
Эдгээр оюутан залуус хуванцар савны хэрэглээг хязгаарлаж, хэрэглээнээс халах аргыг санаачлан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байгаагаа зарлаад, тэдний үзэж байгаагаар Монголд 1990-ээд он гарсаар хүнсний болон ахуйн хэрэглээнд хэрэглэдэг хуванцар саваар дамжуулан хорт бовис биед үүсч байгааг онцоллоо.
Өөрөөр хэлбэл Монголчууд бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хуванцар шанага, усны зориулалтын бус сав, айраг эсгэдэг цэнхэр сав, өрөм загсаадаг хуванцар түмпин зэрэг нь 5-10 жилийн хэрэглээний дараа хорт хавдар үүсгэгч нянг өөртөө агуулдаг байна. Өнөөдөр манай улсад жилд 6000 гаран хүн хавдар өвчнөөр өвчилж үүнээс 3900 орчим хүн нас бардаг байна.
Энэ бол зүгээр л буруу хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл. Тиймээс өнөөдрөөс эхлэн залуусын оролцоотойгоор зөв хэрэглээ, зөв дадалд суралцаж үр хүүхдээ эрүүл энх байлгах нь бидний үүрэг болж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хавдрын судалгааны агентлагаас хортой болон хоргүй хавдар үүсгэдэг 107 төрлийн бодисыг нэрлэсэн байдаг.
“Эзэндээ гомдсон эсийн бөөгнөрөл” хэмээн нэрлэдэг хавдар өвчнийг бид өөрсдийн буруу хайнга хэрэглээнээс болон биедээ үүсгэж байгаа нь харамсалтай.
Тиймээс өнөөдрөөс иргэдэд үнэн зөв мэдээллийг өгч, буруу хэрэглээг ойлгуулан энэ аймшигт өвчинтэй тэмцэх арга байгааг ойлгулах нь чухал. Нийт тусч байгаа хавдар өвчний 19 хувь нь хүрээлэн буй орчны нөлөөлөөс үүдэлтэй, амьдралын хэв маяг, буруу зуршилтайгаар холбоотойгоор үүсч байгааг ДЭМБ-ын судлаачид нэгэнтээ тогтоосон байна.
Манайд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, хавдар судлалын үндэсний төв, эрүүл мэнд спортын яам зэрэг төрийн байгууллагуудаас гадна, гадна дотны томоохон төсөл хөтөлбөрүүд, үүнийг сануулан хэлсээр байдаг. Тиймээс нийт хүн амын 70-с илүү хувь нь зөөврийн ус болон ахуй амьдралдаа тодорхой хэмжээгээр буруу хуванцар савыг хэрэглэж байгааг нэн даруй зогсоох хэрэгтэй аж.
Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн залуусын нэгдэл оюутны амралтаараа гэр бүлдээ, хөдөө очихдоо чихэр, боов барин очихоос илүү хуванцар савыг эсэргүүцэн эрүүл зөв сонголтыг хийн очих нь зүйтэй байгааг ойлгосон. Хөдөө айлуудын нийтлэг алдаа болсон хуванцар шанагаар буцлам цай, сүүгээ самардаг нь маш буруу төдийгүй таны цайн, сүүнд 100 гаруй төрлийн хорт бодис агуулагдаж байгаа гэдгийг ойлгох нь чухал
Нэгэн жишээ татая: 70 кг жинтэй хүн өдөрт 2,5 литр цай, хоолондоо хэрэглэсэн усыг буруу саванд авсан эсвэл буруу шанагаар хутгасан төдийд 5-10 жилийн дараа хортой хавдар өвчнөөр өвчилсөн байдаг гэж эмч мэргэжилтнүүд тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хуванцараас ялгарах миламин, радио идэвхит бодис, мышьяк, бензол, афлатоксин, нитрозамин, бензопирен, этилины оксид зэрэг нь хүний биед хортой юм. Гэхдээ эдгээр бодисууд хуванцар савны үндсэн бодисууд аж. Тиймээс залуусын уриалгыг дэмжин амьдралын зөв хэв магт нэгдэн хуванцар савнаас татгалзацгаая.
“Хуванцар савыг хэрэглээнээс халъя” аяныг санаачлагч Ш. Хатанбаатар хэлэхдээ: Хөгжингүй орнуудад хавдар өвчний өвчлөл их байдаг энэ нь буруу хэрэглээтэй шууд холбоотой. Хямд төсрийг нь харан өөрийн биед өвчлөл үүсгэх сонголтыг бүү хийгээчээ. Үүнд хамгийн түгээмэл хуванцар ус буцалгагч их байдаг. Хуванцар шанага болон усны сав айрагны гэгддэг цэнхэр савнууд таны биед хорт хавдар үүсгээд байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн үр хүүхдийнхээ төлөө өөрсдөөрөө үлгэр жишээ болон үүнээс татгалзах аяныг эхлүүлэх нь зүйтэй байна. Худалдан авахаа больчихвол аяндаа оруулж ирэх зах зээлгүй болно гэдгийг ойлгооч гэсэн юм.Оюутан залуус бид нэгдэн хөдөө хотгүй хуванцар савнаас татгалзах аяныг хэрэгжүүлж байна. Та ч бас дэмжээрэй ” гэснээр хэвлэлийн хурал өндөрлөлөө.
Б.Саран