Нийтийн эзэмшлийн талбайд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулна

8ad5e4ade0c523875aee15dbb98ba12fНийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байна. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд 6 хогийн сав, 6 сандал, Гэндэнгийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал тус тус шинээр байршуулав. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж байршуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэхдээ гудамжны байршил, онцлог, талбайн хэмжээнээс хамаарч хогийн сав, сандлуудын тоо өөр өөр байх юм. Ирэх долоо хоногт Олимпийн гудамжинд 6 хогийн сав 6 сандал нэмж байршуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …