Монголын рок поп хөгжмийн ертөнцөд амьд домог хэмээн өргөмжлөгддөг “Хурд” хамтлагийн цоо шинэ цомгийн бичлэг хийгдэж байгаа гэнэ. Тус хамтлагийн залуус энэ удаа ямар уран бүтээлүүдээр фенүүдээ баярлуулах гэж байгаа нь ихэд сонирхол татаж байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд “Хайрын салхи” цомгоо гаргаснаас хойш шинэ уран бүтээл хийгээгүй байсан. Тэгвэл тэсэн ядан хүлээж буй олны сонорыг мялаасан сайхан уран бүтээлүүд яг одоо студэд бичигдэж байгаа бөгөөд тэдний шинэ цомог нь 12 дуунаас бүрдэж байгаа ажээ.
Сонирхуулахад “Хурд” хамтлагийнхан бичлэгийнхээ студийг шинэчлэн хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд шинэ цомог нь бичлэгийн өндөр чанартайгаар хийгдэж байгаа гэнэ.
“Хурд” хамтлагийн үнэнч сонсогч фенүүдийн дунд хүлээлт үүсгээд байгаа шинэ уран бүтээл тун удахгүй худалдаанд гарах юм.
Сонирхуулахад Хурд “ хамтлаг энэ 20 жилийн хугацаанд нийтдээ есөн цомог, 2009 онд Монголын анхны “Live DVD” концерт, 2005 онд “Талархлын тоглолт”-оороо “Акоустик-2” DVD-ийг гаргаж байжээ. Мөн урын сандаа 200 орчим дуу, 70 гаруй клиптэй бөгөөд Монголын рок поп хөгжмийн дээд шагналуудыг нийт 12 удаа хүртжээ
Д.Эни Ugluu.mn