“Юу ч үгүй” С.Ганбаатар

 Саяхан мандаж явсан мөртлөө одоо хэн ч биш болчихоод байгаа хүн бол С.Ганбаатар. Нэг өгүүлбэрээр дипломгүй нь мэдэгдсэн гишүүн одоо нам ч үгүй, нэгдэл ч үгүй, боловсрол ч үгүй нэгэн болж хувираад байна. Магадгүй энэ үеийн “хамгийн өрөвдөлтэй хүн” гэмээр.

e24462f9fa7e9a2a335e751dd8a58516

Гэхдээ л “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр ана мана үзэлцсээр л байгаа харагдана. Харин сонгогчид нь түүнийг “сайхан ярихаас цаашгүй” гээд дүгнээд эхэлжээ. Гэтэл мань хүн дахиад л Дарханыг “онилон” сайхан ярьсаар яваа сурагтай. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд тэрээр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл юу ч хийсэнгүй. Маш сайн популизм бол хийсээн.

Гэвч энэ нь өнгөлөөд, дөвийлгөөд байх гавьяа биш юм. Хамгийн гол нь түүний гавьяа нь өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд саад учруулж, Дарханчуудад амласан амлалтаа мартаж, F үнэлгээ авахаар ажиллажээ. Уг нь түүнээс сонгогчид ийм зүйл хүсээгүй. Ярьдаггүй хийдэг хүн хэмээн онцолсон, дэмжсэн. Гэвч үр дүн нь хангалтгүй. Хангалтгүй үнэлгээ авчихсан хүнийг дахин сонгох шаардлага байна уу, үгүй юу. “Аниж орхиод” өөр сонголт хийвэл яасан юм. Үнэндээ С.Ганбаатарт сайхан ярихаас өөр юу ч алга. Тэр өмнө нь сайхан ярьж байсан, одоо ч ярьсаар байна, цаашид ч ярих биз. Харин ийм үр дүн Дарханчуудад, сонгогчдод хэрэггүй. Ярьдаг биш хийдэг хүнийг сонгож, эх орон, нутаг усаа хамгаалья.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …