Сонгуулийн Ерөнхий хороо “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тараахгүйгээр” шийдвэрлэлээ

Өнөөдөр нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж нийт нэр дэвших иргэдийн тухай мэдээллийг өглөө. Үүнд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17 өдрийн хурлаар санал нэгтэйгээр батлан гаргалаа. Нэр дэвшигч нарт одоогоор хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй тул 238 нэр дэвшигчийг бүртгэжээ.

DSC00007

Зарим нэр дэвшигчид хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн шаардлагыг хангагүй. Тухайлбал ХХН-1, ИХН-2 нэр дэвшигч сонгогдох эрх бүхий насанд хүрээгүй, МКН-1 нэр дэвшигч цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм.

Хөдөлмөрийн Үндэсний намаас 3 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх үндэслэлэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээс татгалзсан тул хүсэлтийг НСХ хүлээн авч шийдвэрлэсэн байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 14.1, 153.1, 153.2-т НИТХ-лын сонгуульд зөвхөн нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэйгэж заасан МСДН нийслэлд салбаргүй байх тул сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх хуулийн үндэслэлгүй тул татгалзсан бол ИЗНН-с НСХ-нд ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуулийн 155.3-т заасан шардлага болох “намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж, ардчилсан зарчмыг баримтлан шийдвэрлэнэ.” Хангагдаагүй нөхцөл байдал илэрч улмаар нягтлан шалгах явцад СТХ-д заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул НСХ-ны хуралдаанаас санал нэгтэйгээр нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзлаа.

НИТХ-ын сонгуульд оролцохоор 2 эвсэл буюу ЭОНЭ-5, ТТЭН-32 эвсэл нийт 37 нэр дэвшигчийн материал ирүүлсэн ч СТХ-ын 2 дугаар бүлгийн 12-р зүйлийн 12.2-т “Намууд эвсэл байгуулж УИХ-д сонгуульд оролцож, нэр дэвшүүлж болно”гэж 13-т “УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй” буюу зөвхөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэн оролцох эрхийг зааж өгсөн. Тиймээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бүртгэхээс татгалзжээ. Бие дааж нэр дэвшихээр 19 хүн материалаа ирүүлсэн. СТХ-ын 157 дугаар зүйлийн 157.7, 157.8-д заасны дагуу дүүргийн сонгуулийн хороодоор гарын үсэг зурсан сонгогчдын 10-с доошгүй хувийг нягтлан шалгахад бүх нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсэг сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан зөрчлүүд илэрсэн. Иймээс нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг НСХ гаргасан юм.Харин үүнд бухимдсан иргэд цөөнгүй байгаа бололтой байлаа.

Жишээ нь МНН-ын дарга О.Бум-Ялагч хэлэхдээ:

download (3)

Бид бүх шатандаа материалаа бүрдүүлэн ирсэн. Аудит болон шүүхийн бүхий л байгууллагаар зүй ёснынх нь дагуу үйлчлүүлэн өдийг хүрсэн хойно гэнэтхэн татгалзаж байгаа нь хачирхалтай байна. Яагаад иргэд болон намд буцаан мэдээллэж болдоггүй юм. Сонгуулийн хуулинд заасан заалт бүрийг мэдээллэж болно ш дээ. Үүгээрээ та нар хууль зөрчөөд байна.  Төрийн үйлчилгээг бүхий л шатанд нь авсан хэрнээ гэнэтхэн татгалзаж байгаа нь ямар нэгэн санаа зорилготой мэт харагдаж байна гэсэн бол хариу болгож

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун:

251bcbef9de9185cbigБид хуулын дагуу ажиллаж байгаа. Бидэнд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй. Та ямар нэгэн санаа зорилготой байлаа гэж үзэж байгаа бол шүүхэд хандах бүрэн эрхтэй гэлээ.

Ийнхүү нийслэлийн сонгуулийн хороо өнөөдөр хуулийн дагуу ажиллаж “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр”  шаардлага хангасан 238 нэр дэвшигчийг бүртгэлээ.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …