С.Баярцогт “Хэлгүй, дүлий” юм байна

“Муу л бол хойд овоохой” гэгчээр хамгийн муу муухайгийн үлгэр жишээ болсон нэгэн хүн бий. Улс төрд хэдэн жил “гүйж” яваа түүнд байхгүй юм гэж байхгүй. Хувьдаа компанитай, оффшор данс, олон “нууцууд”, “муу нэр”-тэй, “урд” төрхтэй гээд дурдаад байвал олон “но” гарах болтой юм. Хэлсэндээ, ярьсандаа байж чаддаггүй гэж ойр тойрныхон нь дүгнэдэг юм билээ.

download (4)

Түүнийг хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр сайн муу “элдвээр” бичсэн ч, ярьсан ч “үл тооно”. Гэмт хүн “гэлбэлзэнэ” гэгчээр хэлэх гээд ч “үг олдохгүй” сандарч яваа байх.  Мэдээж тэрээр энэ бүхнийг дуулаагүй, мэдээгүй байна гэж байхгүй. Туслах, зөвлөх, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, амраг садангаас нь эхлүүлээд түүнд энэ их хэргийн тухай “дуулгаж” л байгаа. Харин албаар мэдсэн ч мэдээгүй царайлж байгаа түүнийг Ерөнхийлөгч “дөмөгхөн шөвөгдөөд” авсан. Тэгсэн ч дуугүй. Нэг бол Монгол улсын бүх иргэд С.Баярцогтын оронд өөрсдийгөө тавьж “дуугүй хэлийг” нь сурах хэрэгтэй эсвэл тэр өөрөө “хэлд орох” шаардлагатай болж байна.

Оффшорын тухай мэдээлэл өгөхдөө “тэгээд одоо яахав дээ” гэсэн байдалтай байсан тэрээр одоо байдал хүндрээд ирэхээр хэлэх гээд үг нь “зөв” гарахгүй, хийх гээд гэнэт “ухаарсан” ч үйл хэрэг хийх хугацаа тун ховор болсныг “сэрж” ойлгох болов уу. Түүнд эцэг, эх нь хэлгүй, дуугүй байх эрдмийг “сайн заасан” болтой. Төрийн “хүнд гар”, намын нөхдөө “ичтэл” амьдардаг тэрээр энэ сонгуулиар “хэлд ороод ч хийж амжихгүй” шигээ “гарахгүй” байх даа. Итгэл алдарч байна С.Баярцогтоо.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …