Аж ахуйн нэгжүүд орчноо тохижуулж байна

45d1c660362e3df92683c04bab38f4b4“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд инженер хангамж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүд нийслэлийн 13 гудамж, нийтийн эзэмшлийн зам дагуу байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн тохижилтонд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа юм. Чингисийн өргөн чөлөөнд байрлаж буй аж ахуйн нэгжүүд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу гадна, дотор тохижилтоо сайжруулж байна.

“Эм Ай Ти Ай Си” ХХК, “Монголиа “Проперти деволопмент” ХХК, “Хурд групп” ХХК, “Өрхдий трейд” ХХК, “Монгол микрон кашимер” ХХК, “Моннис” групп, “Эх Монгол групп” ХХК, “Эфис констракшн” ХХК, “УСУГ-ын сургалтын төв”, “MSM” ХХК, “Герман стандарт” ХХК, иргэн Л.Болорболд, Н.Баттулга нар орчноо тохижуулж хашаагаа шинэчилж, өнгө үзэмжийг нь сайжруулан, зам хааж байрлуулсан кантенераа нүүлгэсэн. Мөн барилгынхаа гадна талбайд хаалт хамгаалалт хийж, ажилчиддаа аюулгүй ажиллагааны нэгдсэн зөвлөмжийг өгч, сургалт зохион байгуулжээ.

Мөн тус өргөн чөлөөнд байрлаж буй ”Ньюсил” ХХК, “Залуу Монгол корпораци” ХХК, “Эко констракшн” ХХК, “Эх Монгол групп” ХХК “Глобал хурд” ХХК, “Хос судар” ХХК, “Логос принт” ХХК, иргэн Г.Наранцэцэг нар орчныхоо тохижилтонд анхаарч хашаагаа шинэчлэн, өнгө үзэмжийг нь сэргээн будах гэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …