Италийн цуут хөлбөмбөгч АНДРЕА ПИРЛО-той илүү ойрсон танилцаж, арга барилаас нь суралцаж, дотоод ертөнцөд нь нэвтрэх боломж бүрдлээ. Дэлхий даяар хүндлэгдсэн алдарт эрхэм бээр өөрийн амьдрал, карьерын өмнө нь ил болгож байгаагүй олон уншууртай түүхүүдийг уг номоороо дэлгэснээс гадна хувийн үзэл бодол, философио ч тусгажээ.
«Дэлхийн аварга», «Аваргуудын лиг»-ийн хошой аварга, «Сери А»-гийн зургаан түрүүтэй, чөлөөт цохилтын мастер Пирлог бид мэдэхээс бус талбайн гаднах Пирлог төдийлөн сайн танихгүй. Харин энэ ном таныг агуу, цуут хөлбөмбөгчийн өвөрмөц сэтгэмж, дотоод ертөнц, ертөнцийг үзэх үзэлтэй ойртуулна.
«Босфорын гүүр»-нээс нисчихмээр санагдсан Истанбулын гунигт үдэш, Пеп Гуардиолатай хийсэн нууц уулзалт, «АС Милан»-ыг орхисон шалгаан, Рино Гаттузог хэрхэн шоглодог байсан элэг хөшөөм түүх, Нарлаг Испанид тоглох бага насны мөрөөдөл нь бүгд энд бий. АНДРЕА ПИРЛО – «БИ СЭТГЭДЭГ УЧРААС ТОГЛОДОГ». Номны өмнөх үгийг хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа, Э.Балжинням нар мутарласан болно.
Уг номны Монгол орчуулга нь албан ёсоор хэвлэгдээгүй бөгөөд зөвхөн «E-book» хэлбэрээр Bookstore.mn-д худалдаалагдаж байгаа болно. Худалдаж авах холбоос:
http://www.bookstore.mn/index.php/more/3359
Цахим ном татах гарын авлагыг тус сайтын нүүр хуудаснаас авч болно.
Хүндэтгэсэн: Сэтгүүлч, орчуулагч : Ганзоригийн БАЯРСАЙХАН
Эх сурвалж: Ssport.mn