Өмнөговийн нэр дэвшигчид шүүхэд хандлаа

Өмнөговь аймгийн Номгон сумын 8-р тойрогт ИТХ-аас нэр дэвшсэн С.Цэрэнбаяр, 3-р тойрогт нэр дэвшсэн Б.Батаа нарыг аймгийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ.

grjwha6obi

Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийг бүртгэж аваагүй шалтгаанаар нэр дэвшигчдийн сонгуулийн хуулийн 154.3.3-т заасан “нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх”,158.1.3 дахь “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан бичиг баримт дутуу, эсвэл хуурамч бол” гэдэг үндэслэл гаргасан байна.

Нэр дэвшигчид нь Сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан энэхүү үндэслэлүүдийг бүрэн хангасан байжээ.

Гэвч нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж байгаа нь Сонгуулийн хороо хэт нэг талыг барьсан, цаанаа ямар нэгэн улс төрийн захиалгатай байж болзошгүй хуудуутай шийдвэр байна гэж Өмнөговь аймгийн МАН-ын хороо үзэж байгаа юм.

Мөн тус аймгийн Сонгуулийн хорооны энэхүү шийдвэр нь иргэдийн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн, мөн Сонгуулийн тухай хуулийн 11.11.4 дэх заалт “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа аж.

www.breakingnews.mn

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …