Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх судалгаанд 5500 иргэн оролцжээ

6f13948504c895419470f3086bcb823fНийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр  “BRT төсөл”-ийг эхлүүлэн, ажилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн зорчилтын тоог бодитоор гаргаж, 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобусны маршрутыг оновчтой төлөвлөх зорилгоор  2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрөөс  7 хоногийн хугацаанд  нийслэлийн иргэдийн зорчилтын судалгааг  гар утсаар нь  дамжуулан авч эхэлсэн. Судалгаанд нийтдээ 8000 гаруй иргэний хамруулахаар төлөвлөж байгаагаас өнөөдрийн байдлаар 5500 иргэнтэй утсаар холбогдож судалгаа авсан байна. Иргэдийн судалгааны бүх мэдээлэл өндөр нууцлалын зэрэглэлтэй байх бөгөөд зөвхөн нийслэлийн нийтийн тээврийн төлөвлөлтийг сайжруулахад ашиглах юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …