Аргын тооллын 5 сарын 21-ны бямба гараг, билгийн тооллын зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 15-ны санчир гараг, 1 цагаан мэнгэтэй, түлэх барилдлагатай, огторгуй суудалтай, онгорцог одтой, харагчин туулай өдөр. Буддын шашинтаны тэмдэглэлт өдрийн нэг болох Бурхан багшийн Их дүйчин өдөр. Өдрийн наран 5:15 цагт мандан, 20:29 цагт жаргана.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.