Архидалт чамгүй их байдаг Өмнөд Солонгост шарталтын эсрэг шинэ арга бодож олжээ. Түрүү орой нь гашуун нясуун ундаа овоохон хүртчихсэн хүмүүс өглөө нь зүгээр л зайрмагидээд болох гэнэ.
Өмнөд Солонгосын “Withme FS” сүлжээ дэлгүүрүүд шар тайлахад туслах тусгай зайрмаг худалдаж эхлэсэн тухай Ройетрс агентлаг мэдлээлжээ.
Үйлдвэрлэгч компанийн дурдсанаар, энэ нь ийм үр нөлөө үзүүлдэг зах зээл дэх анхны зайрмаг ажээ.Грейпфрутийн үнэр бүхий энэ зайрмагийн найрлагад шарталтаас авардаг эртний Солонгосын нэртэй хэрэгсэл болох говени хэмээх модны шүүс орсон байна. Урьд орой нь хэт архидсанаас болоод өглөө нь ажил дээрээ яахаа мэдэхгүй суух нь олонтоо байдаг офисын албан хаагчдад энэ бүтээгдэхүүнийг гол нь зориулжээ. Ийм асуудал тус оронд их түгээмэл учир, хүн амшахмал эмээс аваад, эмэгтэйчүүдэд зориулсан тусгай гоо сайхны бараа хүртэл шарталтын эсрэг элдэв хэрэгсэл худалдан авахад жил бүр 126 сая ам. доллар зарцуулдаг байна.
Статистикийн тоо баримтаас үзвэл,Өмнөд Солонгосын нэг оршин суугч жилд дунджаар 12,3 литр согтууруулах ундаа уудаг ажээ.Ингэхдээ архидан согтуурахтай холбоотой материаллаг хохирол2013 онд 98 тэрбум гаруй ам. доллар болсон байна.Чухамхүү тиймээс иргэдэд биеэ бодож, үр бүтээлтэй ажиллах боломж олгохын тулд тус орны эрх баригчид ингэж санаа тавьж байгаа ажээ.
Эх сурвалж: Bataar.mn