“Алтанбулаг экспо-2016” эхэллээ

e52937d4b4d726daoriginal (1)Монгол, ОХУ, БНХАУ-ын хил дамнасан тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхүүлэн өргөжүүлэх зорилго бүхий “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” чөлөөт бүсэд эхэллээ.

Олон улсын форумын үеэр дэлхийн чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага, тээвэр, логистикийг хөгжүүлэх боломж, чөлөөт бүсээр дамжуулан ОХУ руу мах экспортлох боломж, нөхцөл, хөрөнгө оруулалтыг татах, экспорт импортын гаалийн татвар зэрэг сэдвүүдээр салбар хуралдаанууд болно. Мөн Монголын мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур зэрэг экспортод гаргах боломжтой бүтээгдэхүүн, Орос, Хятадын бараа, үйлчилгээг сурталчилах аж.

Тус арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй Монголын төр засгийн төлөөлөл болон ОХУ, БНХАУ-ын бизнес эрхлэгчид оролцох аж. Арга хэмжээний үеэр ГТЕГ, МХЕГ, ИХШХГ, МҮХАҮТ-ын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах аж.

Эх сурвалж: Unen.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …