Нийслэл хотын албан татвараас тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

e572da76bb72c95d0435f1ac7971a212Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотын албан татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм. Нийслэлийн ИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон бөгөөд жилд 13,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн Татварын газрын мэдээгээр энэ оны 5 сарын 10-ний байдлаар хотын албан татвараас тэрбум 90 сая 804 мянган төгрөгийг төвлөрүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-аас Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …