Дуучин Г.Эрдэнэчимэг “одонгийн хүүхдээ” төлөвлөжээ

Дуучин С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг нөхөрт гарахаасаа өмнө хамтлагийн дуучин байгаад зогсохгүй мисс байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр хэд хэдэн миссийн тэмцээнд амжилттай оролцож байсан ч хүнтэй суун, хүүхдүүдийн ээж болсон бүсгүй одоо энэ талаар ярихаас ичдэг сурагтай.

Түүнчлэн нүүр амаа ч бараг будахгүй, европ хувцас өмсөх нь ховор Г.Эрдэнэчимэг гурван хүүхдээ гэртээ, араг түшин төрүүлсэн нь тухайн үедээ олны амыг ангайлгаж байсан.

Харин тэрбээр энэ тухай “Би төрөхийг өвчин гэж бодоогүй тул эмнэлэг явахыг хүсээгүй. Үүнийг тухайн үедээ нөхрийн маань шийдвэр мэтээр буруугаар ярьж байсан ч энэ бол миний сонголт байсан” гэжээ.

Түүний эл шийдвэр мэдээж ар гэрийнхэнд нь таалагдаагүй бөгөөд эгч нь С.Жавхланг “Чи өөрөө төрж үзсэн юм уу?” хэмээн загнаж байсан гэдэг.

Харин дуучин Г.Эрдэнэчимэг одонгийн хүүхдээ хэдийн төлөвлөсөн сурагтай. Гэхдээ тэрбээр ойрын хэдэн жилдээ уран бүтээлдээ түлхүү анхаарч, ах, эгч нарыг нь том болсоны дараа хэнз хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн гэнэ билээ.

mnews.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …