Ц.Цэрэнпунцаг гарьдын охин сургуулиа онц дүнтэй төгсчээ

Нэг үе зургаан залуу заан гэгдэж явсан бөхчүүд нас 40 хүрч, дөрөө дарсан эрчүүд болж, хүүхдүүд нь нас нь 20 гарч байна. Үүнээс дархан аварга Г.Өсөхбаярын охин нас биенд хүрч, аавынхаа чац, нурууг авсан нэгэн бол А.Сүхбат аваргын охин С.Гүнжээ мөн л 20 дөхөж яваа царайлаг бүсгүй Америкт суралцдаг. За бас Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Пушки ч гэр бүлийн хамтаар дэлхийн боловсролыг эзэмшихээр АНУ-г зориод багагүй хугацаа өнгөрсөн байна. Гарьдын бүлиийнхнийг Санфранциско хот дахь баячуудын хорооллын далай эргийн дагуу тансаг харшид амьдардаг тухай сониуч нөхөд өөр хоорондоо ярилцах нь бий.

13256517_601661443331966_1559051272920350309_n

Найзууд нь Пушки хэмээн дууддаг энэ бүсгүй бол Гарьдын ууган охин. Жижгэвтэр компанийн бүтэн жилийн орлоготой тэнцэх хэмжээний төлбөртэй сургуульд боловсрол эзэмшсэн түүний даруу төлөв зан эргэн тойрныхонд нь ихэд таашаагддаг гэдэг юм билээ. Бусад оддын хүүхдүүд шиг хэл ам, элдэв хов жив өртөөд байдаггүй ч Гарьдын царайлаг охины тухай мэдээ үе үехэн шар мэдээний сэдэв болж, сэтгүүлийн нүүр чимдэг  юм. Нэгэн үе түүний дурлалын тухай Америк, Монголын хооронд бор шувуу хэсэгтээ л нисэлдээд авсан удаатай.  Ийнхүү манайдаа нэртэй дуучинтай холбогдож явсан царайлаг бүсгүй саяхан Санфранцискогийн их сургуулийг  онц дүнтэй дүүргэжээ. Энэ тухай баярын сэтгэгдэлдээ  “Сайн байна уу амьдрал минь…Алтан медальтай тегслее. Аав ээж ах дүүс бас хайрт ханьдаа чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээж, дуу шуутайхан “амьдралд хөл тавилаа”.

13235351_508021456057320_3150574764181316966_o

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …