Золоог жүжигчин гэдгийг хайртай залуу нь мэдээгүй

1917545_998224053534274_7656965465985409151_n73624128201605230210

Жүжигчин Г.Золцэцэг дөнгөж 20 шүргэх насандаа амьдрал зохиож, УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай ханилсан ч удаан үргэлжлээгүй тэдний дурлал өнөөг ч хүртэл “цайны хачир” болон яригдсаар л байдаг. Гэхдээ шартай  атлаа бас хэнэггүй жүжигчин бүсгүйг энэ салалтын дараанаас жинхэнэ “бөмбөгдүүлэх” шиг л болсон. Харин тэрээр “оюутан байхад багш нар сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж захисаар ирсэн. Сэтгэл зүйн бэлтгэлгүй бол шал өөр ажил хийгээд явах байсан биз. Хэрүүл хийгээд өөрийгөө үнэ цэнэгүйдүүлэхгүйгээр тоохгүй хаячихдаг” гэж сэтгэлийн үгсээ хуваалцаж байлаа. Тэрээр түүхэн кинонд тоглохыг хүсдэг. Тиймдээ ч одоог хүртэл биендээ нэг ч шивээс хийлгээгүй, хөмсгөө шивүүлээгүй, гоо сайхны мэс засалд ороогүй нь мөрөөдлийн дүрдээ эртнээс бэлдэж байгаа хэрэг  гэнэ лээ.

zoloo1 (3)

  Энд сонирхуулахад түүний найз залуу анх жүжигчин гэдгийг нь мэдээгүй гэдэг. Хосууд танилцаад удаагүй байхдаа хошин шогийн тоглолт үзэх суухад нь аппаратын гэрэл гялсхийх нь тэр. Гайхсан залуу зурагчин дээр очиж уурлах учирлахын завсар хайртай бүсгүйгээ жүжигчин гэдгийг мэджээ. Харин энэ тухай Золоо нэгэн сэтгүүлд “Америкт олон жил амьдраад Монголын мундаг мундаг жүжигчдийг мэдэхгүй байхад нь би жүжигчин гэж хэлэх эвгүй ш дээ” гэж ярьсан байдаг. Сайхь залуу тэр үед хэдэн өдрийг зөвхөн түүний тухай мэдээлүүдийг сонин сэтгүүл, сайтаас олж уншиж үзжээ. Улмаар Золоог мэдэхгүй атлаа мэддэг юм биш бичсэн нь ямар их юм бэ хэмээн уулга алдсан гэнэ лээ. Тэд хамтран  “Zolo*s hair and beauty salon”-ийг нээснийг энд дурдах илүүц бизээ.

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …