Их монгол улсын гудамжны авто замд шинэ технологиор хучилт хийлээ

050845774p1aje319bsthji0jvba5anpqt1Их Монгол Улсын гудамжны 2.3км авто  замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын  бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглалаа. Тодруулбал,  дээд зэргийн чанартай ESGRID мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийсэн юм. Ингэж хучилтыг хүчитгэснээр авто замын суурь үед хагарал үүсэх явцыг удаашруулдаг  бөгөөд ашиглалтын эдэлгээг уртасгах боломжтой болж байгаа юм. Мөн авто замын нүхэн хагарал, эхэн үеийн хагарал, гулсалт үүсэхээс хамгаалдаг  байна. Уг геоторыг БНСУ-ын “KICT” компанид үйлдвэрлэсэн бөгөөд тус компанийн төлөөлөл хучилтыг хүчитгэхэд байлцан мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.

Одоогоор Их Монгол Улсын гудамжны 2.3км авто  замын 1.1 км-т  хучилт  хийгдээд  байгаа бөгөөд нийт ажлын 60 орчим хувийг гүйцэтгээд байна.  Уг авто  замыг гэрээ ёсоор 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …