Улсын нэгдүгээр төв эмнэлэгт БНСУ-ын “Сөүл” их сургууль, Сөүл хотын “Бурамэ” эмнэлгийн эмч нар иржээ. Эмч нар нүд, чих хамар хоолой, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, мэдрэлийн эмгэг болон мэс засал, зүрх судасны мэс засал зэрэг найман төрлийн үзлэг, эмчилгээ, оношлогоо, мэс заслыг манай эмч нартай хамтран үнэ төлбөргүй хийнэ.
Эмнэлгээр үйлчлүүлэгчид болон хөдөө орон нутгийн иргэдэд үзлэг, оношлогоо хийж байна. Солонгос эмч нарын эхний баг даваагаас баасан гаригт ажиллах бол дараагийн баг пүрэв гаригт ирэх ажээ.