Зээлдэгчдийн холбооноос Арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр байгаа нь иргэдэд дарамт болж байгаатай холбогдуулан, арилжааны банкуудад зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулах бүрэн боломж байгааг судалж, энэ дагуу зээлийн хүүг бодитоор бууруулахыг арилжааны банкуудаас шаардан бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл, арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх тайлбарыг тус холбоонд ирүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго ярихдаа “Банк тус бүрийн удирдлагуудтай уулзах хүсэлтийг хүргүүлсэн ч тэдний өмнөөс Банкуудын холбооноос боломжгүй гэх нэг хариуг өгч байгаа юм. Энэ нь арилжааны банкууд үгсэн хуйвалдаж иргэдийг зээлийн хүүгээр дарамталж байна гэж үзэхэд хүргэж байна” гэв.
Эх сурвалж:Zaluu.com