“Насаараа барилдсан бөх хариад ирэхээрээ найраа хийгээд ч хамаагүй начин цолонд хүрчихийг боддог юм гэнэ лээ. Алдаатай оноотой, баяртай гунигтай бүх л үедээ энэ салбартaa хэдэн жил байсных “Азийн стар модел” болов шүү. Аливаа зүйлийг эхлүүлбэл тэр салбартаа байсан шиг байж, А үсгийг нь тавьсан л бол Я үсэг хүртэл нь бичин, цэг тавиад дуусгах хударгатай, цэгнээд хожмоо ярьж суух дурсамжтай үлдэх сайхаан сайхан. “Монгол модел” агентлагийн захирал топ модел Болормаа багшдаа болон “Монгол модел” агентлагийн хамт олондоо баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалсан юм. О.Амгаланбаатар гэх энэ залуу “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэнд тоглосоноор нь хүмүүс таних болсон. Угтаа бол тэрбээр загвар өмсөгч залуу. Анхны киноноосоо хойш нэлээдгүй хэдэн кинонд тоглоод авсан сүйхээтэй эр.