Сайн байна уу? Надад нэг асуудал тулгараад байна. Нөхөр бид 2 гэр бүл болоод удаагүй байна. Бүх юм өнөөдрийг хүртэл сайхан байлаа. Өнгөрсөн 5 дахид манай хүн байгуулагаасаа шагнал аваад ажлын найзуудтайгаа хамт манайд тэмдэглэхээр ирэв.
Би ч нөхрийнхөө нэр хүндийг бодоод сайхан хоол унд бэлдээд хэрэндээ сайхан ширээ засаад тэднийг дайлаад гаргасан. Гэтэл захирал нь хаанаасаа миний дугаарыг олчихдог юм над руу өдөр ажил дээр байхад залгаад хоёулаа нууцаар уулзаж байж болох уу? Чи надад таалагдаад бодогдоод байна гэх юм, нөхрийн чинь цалинг нэмнэ юу гэсэн үг вэ бурхан минь. Нөхөр маань энэ компанидаа 10 жил ажиллаж байгаа гэсэн. Нэг муу даргаас болж хэн хэн нь эвгүй байдалд ормооргүй байна. Хуулийн газар хандах уу яах вэ? Нөхөртөө хэлэх гэхээр юу гэх бол санаа зовоод байна…Танд ийм зүйл тохиолдвол яаж хандах вэ?
Эх сурвалж: Goomaral.mn