ХОНЬ – (3/21-4/19)
Өөр соёлтой, гадаад хүнтэй шинэ романтик харилцаа үүсгэж магадгүй. Дохионы хэлээр ойлголцохыг хичээ. Гадаад руу аяллаар явах хүмүүс бүх бичиг баримт, тийз, даатгалаа шалга. Тухайн нөхцөлдөө дасахыг хичээ. Залуус оюутны зөвлөлд орох саналыг хүлээн авч, туршлагаа нэмэгдүүлэх сайхан боломжийг алдаж болохгүй.
ҮХЭР – (4/20-5/20)
Төлөвлөсөн уулзалт эсвэл урилгыг эелдгээр хойшлуул. Таны эелдэг зангийн тань эсрэг тохиолдлын танилын зүгээс сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Биеийн хүчний ажлаас зайлсхий. Гэмтэл авах хууч өвчин сэдрэхээс сэргийл. Махан хоол болон согтууруулах ундаанаас татгалз. Хайрттайгаа харьцах харьцаа дотно нөхөрсөг байна. Харин үдээс хойш таагүй мэдээ ирж төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Гэнэтийн шийдвэр бүү гаргаарай.
ИХЭР – (5/21-6/21)
Таны шинэ санаачлага амжилттай болж, бизнесийн төлөвлөгөө гаргахад нөлөөлнө. Таныг дэмжиж буй хүмүүстэй ярилцаж, шийдвэртэй алхам хий. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл тавих нь ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү өндөр хүүтэй байж болно. Магадгүй таны хөрөнгө оруулсан хувьцааны үнийн хэт хэлбэлзэл бусдын мөнгөөр аз туршсан хэрэг болж болох юм. Өөрийн хийж буй зүйлдээ бүрэн төгс итгэлтэй байхыг зөвлөж байна.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Хэдийгээр хийсвэр хандлага давамгайлж болох авч таны уран сэтгэмж нэмэгдэх болно. Эерэг зүйлийн тухай бодож, бусдын хуурч мэхлэх хандлагаас болгоомжил. Шүүн тунгаах чадвар чинь сул байгаа учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зурах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Бусдын үгэнд шууд л итгэж болох цаг биш гэдгийг анхаар.
АРСЛАН – (7/23-8/22)
Та энэ өдрийг ширээний ард сууж өнгөрүүлнэ. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, үйл явдлаас холхон байхыг хичээ. Гэхдээ ажлаа хийхээс илүүтэйгээр ихэнх цагаа интернэтэд өнгөрөөж магадгүй тул анхааралдаа авааарай. Найз нөхдөөс тань шалтгаалж ачаалал нэмэгдэнэ. Тэднээс нуугдаж байгаа шалтгаанаа тодруул. Өөрийн үйлдлийн талаар дахин эргэцүүлж, үзэх хэрэгтэй. Жинхэнэ найз нөхөд татгалзсан хариу авч чаддаг гэдгийг сана. Харин та өөрийн бодлоо шулуухан хэлэхэд тохиромжгүй байгаа бол тэд жинхэнэ найз нөхөд мөн эсэхийг тунгаа.
ОХИН – (8/23-9/22)
Ямар нэг зүйл таны сэтгэлд нийцэхгүй байвал зөн совиндоо итгэхийг хичээ. Ямар нэг бодит бус санаа болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдох хэрэггүй. Чухал ажлын харилцаа холбоо тогтоох ажлаа түр хойшлуул. Хууль эрх зүйтэй холбоотой асуудалд эргэлзээтэй байдал үүсэх бөгөөд олон нийтийн болон хандив цуглуулах арга хэмжээ алдаатай зар суртапчилгаанаас болж бүтэлгүйтэх магадлалтай.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Таны амьдралын урсгал таатай байна. Болж байгаа бүх зүйлд санаа тавих гэсний хэрэггүй. Танд өнөөдөр хэтэрхий их ажил байна. Санхүүгийн орлогын хувьд ханийн тань цалин таныхаас их байх болно. Ганц бие жинлүүрт энэ өдөр олон боломж байна. Ханьтайгаа гоморхуу ярилцсанаар илүү дулаахан харилцаа та хоёрын дунд үүснэ.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Бүтээлч үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлбэл бүх юм бүтэмжтэй, амжилт арвин. Ирж буй бүх чухал мэдээллийг шалгаж баталгаажуул, зарим нь хуурамч байж магадгүй. Буруугаар ойлголцож мэдэх тул алдаа бүрийг нээн илрүүлэхийг хичээ. Хэрэв боломжтой бол энэ өдөр чухал уулзалт, гэрээ хэлэлцээр, ажлын ярилцлагаа хойшлуул. Холион бантан, будлиан гарахаас болгоомжил. Хөгжмийн концерт, шүлгийн тэмцээн эсвэл уран зургийн үзэсгэлэнд очиж, сэтгэл зүрхээ тайвшруулахыг хичээ.
НУМ – (11/22-12/21)
Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн зан авир, хандлагын өөрчлөлт болон уруу таталттай холбоотой шүүмжлэлтэй өдөр. Хөндлөнгийн хүмүүстэй ширүүхэн маргалдаж болзошгүй. Тиймээс өнөөдөр та урьдынхаас илүүтэй тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй байх шаардлагатай болно. Эс бөгөөс та нэг дор олон зүйлээ алдаж болзошгүй. Хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийсэн эсэхийг сайн нягтлаарай.
МАТАР – (12/22-1/19)
Өнөөдөр ажил мэргэжлийн болон хувийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн шаардлагатай гэж үзсэн үйлдлийг хий. Гэхдээ хор уршиггүй байх ёстой. Хуурмаг хандлагатай өдөр. Чухал нууцыг бусдад дэлгэрүүлэхээс болгоомжил. Та гэнэн цайлганаар нууц мэдээллийг ил гаргачихаж болзошгүй тул маш анхаарал болгоомжтой бай.
ЗАГАС – (2/19-3/20)
Жилийн энэ үед ихэнхи Загаснууд аль хэдийн ирээдүйнхээ зорилго, төлөвлөгөөнд хүрэхээр хичээл зүтгэлээ гаргаад эхэлчихсэн байдаг. Амжилттай үр дүнтэй байлгах гэсэн хүсэл таны мөрөөдөл бодитой, биелэгдэх боломжтой тул таньд эерэгээр нөлөөлөх болно. Одоо өөрийн хүчтэй зөн совиндоо найдах цаг биш. Мартахаасаа болгоомжилж чухал уулзалт хэлэлцээрээ тэмдэглэж авахад гэмгүй.
Эх сурвалж http://www.info.mn