Их дээд сургуульд элсэн орж буй суралцагчид дараах тохиолдолд зээл тусламжинд хамрагдах боломжтой байдаг. Нэгд Төрийн буцалтгүй тусламж үүнд Бүтэн өнчин, Хөгжлийн бэрхшээлтэй ар гэрийнхний хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, эсвэл суралцагч өөрөө 50 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хамрагддаг. Энэхүү тусламжинд хамрагдсан иргэдийн сургалтын төлбөрийг Төрийн сангаас бүрэн даадаг журамтай.
Харин Төрийн сангийн хөнгөлөлттэй зээлд хагас өнчин, малчин, нэн ядуу өрхийн болон цэргийн албыг хоёр жилээс дээш хугацаагаар хаасан хүүхдүүд хамрагдах боломжтой. Энэ зээлийн санхүүжилт нь ангиасаа шалтгаалж 350-650 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд ЭЕШ-аар 600-гаас дээш оноо авсан байх шаардлагатай, хуучин суралцагчид 2.8-аас дээш голч оноотой тохиолдолд хамрагдах эрхтэй болно. Харин иргэд энэ талаар төдийлөн сайн мэддэггүйгээс зарим хөнгөлөлт зээл тусламжинд хамрагдаж чаддаггүй байна.
Зээл, тусламжид хамрагдахыг хүсэгчид өргөдлөө бичээд, сум болон хорооны тодорхойлолт, хагас өнчин бол эцэг эхийн нас барсан лавлагаа зэргийг бүрдүүлэх шаардлагатай.