“Туршилтын хосууд” инээдмийн УСК нэг залуу хосод байрны урьдчилгаа бэлэглэхээ мэдэгдлээ

1464242775_13103456_544750082353127_3815015987073093689_n

Монголын кино урлагт Инээдмийн уран сайхны киноны төрлөөр хүч түрэн орж ирж буй Оюунлаг Продакшны 3 дахь уран бүтээл болох Туршилтын хосууд инээдмийн уран сайхны кино 5 сарын 20нд нээлтээ хийлээ.
Энэхүү киноны ерөнхий найруулагч, продюсерээр Сэр-Од, Отгонбаяр нар ажилласан бөгөөд гол дүрд жүжигчин Адъяа, Хулан, Мааз хамтлагийн дуучин Жанчив. Баатархүү, Золбоот нар тоглосон байна.
Өнөөдөр киноны багийнхан үзэгчдэд барих нэгэн бэлгээ задаллаа.
1 сарын хугацаатай 3 үе шаттай зарлагдах тэмцээнд оролцоод түрүүлсэн 1 хосод орон сууцны байрны урьдчилгааг нь төлж өгөх юм байна. Тэмцээнд бүртгүүлэхийн тулд “Туршилтын Хосууд” киног үзсэн хос тасалбараа Bee Café-д авчрахад л хангалттай юм байна.
Тэмцээнд оролцох хосуудыг бүртгэх хугацаагаа 5 сарын 27-өөс 6 сарын 10-ний 22:00 цаг хүртэл гэж зарлажээ. Тэмцээний эхний шат нь 5 сарын 30-аас эхлэн 6 хоногийн хугацаатай үргэлжлэнэ. Кино багийнхан тун удахгүй залуу хосод бэлэглэх байрныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …