Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 22. Санчир гараг. Тооно одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
* * *Өрнийн зурхай * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сэтгэл хөдлөл сайжирч, юманд хандах хандлага ихсэж янз бүрийн асуудал шийдвэрлэхэд таатай боломж олгоно. Амжилтын үндэс нь ажил сайжруулах боломж олгоно. Гэнэтийн саад тотгор, хэн нэгний явуулга таны зорилгод сөргөөр нөлөөлж болзошгүй. Ажил хэрэгт эрүүл ухаан, дадлага туршлагаараа хандаарай.
ҮХЭР (4/20-5/20)
АСэтгэл санаа, эр зориг тань нэгэн үсрэлтээр зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байна. Аялал жуулчлалаар ялангуяа гадаад явбал өлзийтэй сайн, гэвч төрөлх хот эсвэл гадаадад байхдаа болгоомжтой байж орой үдэш хүн цөөнтэй гудамжаар бүү яв. Сэтгэл зүрхнийхээ хайрыг одоо болтол хайсаар яваа бол хэр зэргийн горьдлого найдлага байгаа талаар сэтгэл зүйчээс асуух хэрэгтэй. Харин та сүмд явдаг бол итгэл үнэмшлээ санваартнаас эрж хайж болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр аливаа шинэ ажилд алтан дунджийг баримтал. Хэт туйлшрах нь сөрөг үр дагавартай. Бие тавгүйрхэж, өвдөж ч магадгүй. Эсвэл огцом уурлаж хилэгнэн, шалтгаангүйгээр гуниглаж мэднэ. Эмчилгээ хийлгэхэд таарамжгүй өдөр. Сарны гэрэл шууд тусах газарт унтаж болохгүйг анхаар. Таны хайртай хүнд мөрөөдлийнхөө оронд очих урилга ирнэ. Энэ аялалд хамтдаа явж ч магадгүй. Хэрвээ та хүйтэн хөндий багаа тайлж хаявал олон шинэ шүтэн бишрэгчтэй болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таатай өдөр. Хосуудын харьцаа нийцтэй, эелдэг нөхөрсөг байна. Хүнд хэцүү үед дэмжлэг, тусламж ирнэ. Зуслангийн байшин барих, газар шорооны ажилд тохиромжтой. Энэ нь танд ихээхэн таашаал өгнө. Та өөрийн боломжийг ханьдаа хэт их нээж өгөх бололтой. Та сэтгэл хөдлөл, зан авираа хянаж засах хэрэгтэй. Танд ухаалаг байдал дутагдаж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Ирээдүй гэгээлэг харагдаж байгаа тул боломж завшааныг ашиглан амьдралаа сайжруул. Нэр төрд хүрэх хүсэл хөдөлнө. Далайцтай үйл хөдлөл хийх зоригтой хүмүүс сайхан амжилтад хүрэх болно. Цаг зав гарвал настай хөршдөө дэлгүүрээс юм авахад туслах юм уу хажуудаа амьдардаг залуу ээжид хүүхдүүдийг нь харж өгөх нь бусдад тус болох сайхан арга зам байх болно. Өглөөгүүр чухал зүйл алга болох ч юм уу будлиан гарч болох тул илгээмж явуулахдаа бичиг баримт дээр анхааралтай ханд.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр та гэрийнхнийхээ хувьд ихээхэн зожиг байх нь. Бүх хүчин чармайлтаа зөвхөн хувийн сонирхолдоо зориулна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа бүрмөсөн муутгахгүйн тулд эв найрамдалтай байхыг хичээ. Та сайн сайхан зүйлтэй учрах болно. Та зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүстээ болж өгвөл тусална уу. Энэ нь танд ирээдүйд тус болно. Мэдрэлийн систем алдагдах, сэтгэлээр унах зэрэг нь харшлын өвчнийг сэдрээдэг.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ сарын сүүлээр та бүх таагүй зүйлүүдээсээ салж алдсанаасаа илүүг олох болно. Хүчээ бүрэн зарцуулах боломжгүй ба зарлага шаардсан ажлууд ундрах бололтой. Гэрээ хэлэлцээр, худалдаа наймаа нь өрөнд оруулж болзошгүй. Зөн билэг тань нэмэгдэнэ. Мэдээлэл солилцоо, боловсролын салбарт ажилладаг хүмүүст таатай. Танд шинэ ажил санал болговол гэрээнд зоригтойгоор гарын үсгээ зур.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Авсан зүйлс ашигтай эдэлгээ удаантай байна. Гэр бүлийнхний харьцаа таны дургүйг хүргэх магадлалтай. Ахуйн асуудлуудад нухацтай ханд. Дутуу хийсэн зүйлс, алдаа нь араасаа олон жижиг таагүй явдлуудыг дагуулна. Шүүмжлэлээс зайлсхий.
НУМ (11/22-12/21)
Гэр орондоо эмх цэгц тогтоох, санхүүгийн асуудлуудаа шийдэх, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад сайн өдөр. Эрүүл мэнд сайн. Гэхдээ согтууруулах ундаа болон эмийн тунг хэтрүүлэхээс зайлсхий. Хардалтаас үүдэн хамтрагчтайгаа маргалдаж, үл ойшоох байдал үүсэж болно. Муу санах явдлыг багасгах.өөрийн дутагдалдаа шүүмжлэлтэй хандах, өөрийн сайн зүйлийг тодруулахыг хичээх хэрэгтэй. Үдээс хойш гоо сайхан, үсчин, саун вананд очиход таатай. Оройг гэртээ өнгөрөө.
МАТАР (12/22-1/19)
Романтик харилцаанд тааламжтай. Бусдын болон өөрийн сэтгэл санааг дээд зэргээр ойлгоно. Урьд тасарсан харьцаагаа сэргээх хандлагатай. Хэрвээ танд энэ үйл явдал тохиолдвол өөрийн зөв гэдэгт бүү эргэлз, удахгүй та зөв шийдвэр олох болно. Хэдийгээр та өөрийнхөө юу мэдэрч байгааг сайн мэдэхгүй байгаа ч өөрөө өөртэйгээ шударгаар ярилцаж үзэх хэрэгтэй.
ХУМХ (1/20-2/18)
Хамаатнууд, найзууд, ивээн тэтгэгчээ түшиглэвэл нэр хүнд нөлөөгөө мэдэгдэхүйц бэхжүүлж чадна. Тэдэнтэй хамт холын аялалд явах эсвэл тэднийг гэртээ урихад сайн өдөр. Оршин суугаа газраа солихгүйг хичээ. Засвар болон хүнд ажил бүү хий. Өөрийнхөө бодол, сонирхлоор бүхнийг хийлгүй бусдын зөвлөгөөг сонсох нь байдлыг сайжруулна. Дотнын хүмүүстэйгээ хувь заяаныхаа талаар хэт сэтгэлийн хөөрлөөр дэлгэх нь танд муугаар эргэж болзошгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Сарын сүүлийн өдрүүдэд та оюун санаа болон бие мах бодийн тэнцвэрийг олж авах болно. Богино хугацаагаар хөдөө салхинд гарах, бясалгал хийх, паркаар зугаалахад сайн. Шинэ санаа, шинэ арга барил сонгосон бизнес эрхлэгчид ажил хэргийн уулзалт, ярилцлагаа амжилттай явуулж, үйл ажиллагааны шинэ хүрээнд боломжоо бодит зүйл болгоно.