Энэ өдрийн 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө секундэд 14-16 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Хангайн уулс, Туул, Тэрэлжийн голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 15-20 градус дулаан байна.
2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Тавдугаар сарын 29 болон 6 сарын 1-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд төвийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.