Дуучин Л.Байзада “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолтын талаар тайлбар өглөө

Тархнины саажилттай гэж  оношлогдсон 1 ой зургаахан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолт   саяхан болж өнгөрсөн. Тус тоглолтыг Латиф сангийн сангийн тэргүүн дуучин Л.Байзада хариуцан ажилласан боловч өнөөдрийг хүртэл тоглолтын орлогыг охины ээжид өгөөгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл  дуучин  Л.Байзада “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолтын талаар ийн мэдээлэл хийлээ.

“Зүрхний бяцхан Сувд” хандивын тоглолт нь 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “UB Place”-ын концертийн их танхимд 19:00 цагаас тоглогдохоор болж “Латиф” нэг сарын өмнөөс бэлтгэл ажилдаа орсон юм. Ингээд тоглолт төлөвлөсөн хугацаандаа амжилттай болж өндөрлөсөн.

Харин тоглолт болсноос хоёр долоо хоногийн дараа О.Сувд охины ээж М.Наранмандах “Латиф” сангийн нэрийг дурдаад тоглолтын санхүү, үр дүнгийн талаар цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ бичсэн нь хэвлэл мэдээллээр гэрлийн хурдаар тархаж, багагүй доромжлууллаа. Иймд “Латиф” сангаас тоглолтын үйл явцад болсон процессын талаар үнэн бодит мэдээллийг хүргэх нь зөв гэж бодож байна.

Үүнд: 1. Тоглолт төлөвлөсөн өдөр, цагтаа болох ёстой газраа болсон. Энэ бүхнийг сан хариуцаж амжилттай хэрэгжүүлсэн. Тоглолтонд тасалбар дээр бичсэн хамтлаг дуучдаас 70-80% нь оролцож, үнэ төлбөргүй ая дуугаа хүргэсэн. Энд хамтлаг дуучин бүр тодорхой ханшаар тоглолтонд оролцдогийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдъя. Тоглолтын дундуур охины ээж хөтөлбөрт дурдагдаагүй СУИС-ийн оюутнуудыг дур мэдэн оруулсан нь бидний ажлыг хүндэтгээгүй хэрэг болсон гэж болно.

2.Бид нэг ч мөнгө аваагүй цалин хөлсгүй чин сэтгэлээсээ хандсан юмсан. Тоглолтонд охины ээжээс 2,5 сая төгрөгийг авсан нь үнэн. Харин Улаанбаатар паласийн түрээсийн үлдэгдэл мөнгө, бусад зардлыг “Латиф” сан болон ивээн тэтгэгч байгууллагаас гаргасан болно. Өнөөдөр сангийн хариуцаж авсан билетүүд буцаагдаж ирсэн нь үнэн. Авах авахгүй нь хүний эрх шүү дээ. Одоо бид асрамжийн газрын 80 хүүхдийн билетийн мөнгийг сангаас гаргаж, түүнд өгөх болно.

3. Үүгээр дамжуулан энэ эмэгтэйд хандаж хэдэн үгийг хэлмээр байна. Тэр анхнаасаа бидэнд үл итгэсэн байдалтай, захирангуйгаар харьцаж эхэлсэн. Үнэндээ тоглолт дууссан дуустал энэ эмэгтэйн аясаар л ажилласнаа нуугаад яахав. Хэрвээ биднээс өөр хүмүүс байсан бол энэ тоглолтыг хийхгүй байхаар тэвчээр барсан үйлдлийг олонтаа гаргаж байсан юм шүү.

4. Тоглолтын хөтөлбөрт маш их өөрчлөлтийг оруулсан хамтлаг дуучдын өөрийн хүслээр тоглолтоос хассан. Тэр байтугай намайг ч гаргаж дуулуулаагүй. Би хөтлөгчийн туслах хийж байсан СУИС-ийн багштай хэрэлдэж болох байсан тэсээд л өнгөрсөн. Би урлагийн салбарт олон жил ажиллаж байгаа мэргэжлийн багш хүн. Үнэхээр маргаантай асуудал байвал бид хуулийн дагуу шийдвэрлүүлэхэд бэлэн байна. Миний аавын Монголын урлагт зүтгэсэн 30 жил, миний 20 жил, Нурбуланы 15 жил гээд манай гэр бүл Монголын урлагт бараг 60 зүтгэж яваа улс. Бид сангаа зүйгээр нэг ч аавынхаа нэрээр нэрлээгүй. Латиф сангийн тухай үе үеийн мянга мянган үзэгчид дуучид, уран бүтээлчид бүгд мэднэ. Бидэнд алдаа гарахыг үгүйсгэхгүй ээ.

Тоглолтын ард юу болж яаж үргэлжилсэнийг тэнд ирсэн бүх хамтлаг дуучид болон уран бүтээлчид харсан. Нөхцөл байдал хүндхэн байсан ч бид тэсээд л гарсан. Тоглолтоо ч амжилттай дуусгасан. Буруу зүйл гаргасан бол даах чадвар бидэнд бий. Өнөөдөр Монголын сэтгүүл зүй хэт нэг талаа барьсан мэдээллийг хүргэж байгаад харамсаж байна. Мэдээллийг тэнцвэр хүргэх үүднээс ямар ч сэтгүүлч холбогдсонгүй” гэлээ.

Хүндэтгэсэн: “Латиф” сангийн тэргүүн Л. Байзада болон сангийн хамт олон.

Эх сурвалж:Breakingnews.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …