“Лондон-2012” олимпт оролцсон тамирчдаас 23 нь сэргээш хэрэглэсэн байжээ

"Лондон-2012" олимпт оролцсон тамирчдаас 23 нь сэргээш хэрэглэсэн байжээ

2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчид дундаас зургаан орны, таван спортын төрлийн 23 тамирчин сэргээшийн шинжилгээнд уналаа гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв.

ОУОХ 2008 оны Бээжингийн олимпт оролцсон тамирчдаас 454-ыг, 2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчдаас 265-ыг сонгон авч сэргээшийн шинжилгээнд дахин оруулсан байна.

 “Рио-2016” олимпын наадмыг шударга явуулахаар зорилгоор шинжлэх ухааны хамгийн орчин үеийн арга, техникийг ашиглан уг шинжилгээг хийлээ. Үүнээс гадна энэ шинжилгээ нь сэргээш хэрэглэх асуудалтай тэмцэж байгаагийн илрэл юм” гэж ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

2008 оны Бээжингийн олимпт оролцсон тамирчдаас 454-ыг сонгон авч дахин шинжилгээнд хамруулснаас 31 тамирчин сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэж ОУОХ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Үүнээс ОХУ-ын 14 тамирчин сэргээшийн шинжилгээнд унасан бөгөөд тэдний дунд Бээжингийн олимпоос медаль хүртсэн тамирчид байжээ.

tonshuul.mn

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …