Guys-ынхан нэгнийгээ “хавирив”

“Номинталс” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “гомдол” ихтэйгээр хамтлагаа орхисон. Түүний сэтгэгдлээс харахад өөрөө ч бус нөгөө хоёр нь л “Дээгийгээ жийчихсэн үү” гэж харагдаад байгаа.

Тэгвэл ах нарын энэ үйлдлийг “Guys”-ын дүү нар нь дагав уу гэмээр явдал болжээ. Тухайлбал, саяхнаас тус хамтлагийн дуучин Уугий буюу Х.Бат-Ундрал хилээр хар тамхи оруулахыг завдсан хэрэгт холбогдож, цагдан хоригдож байгаа тухай мэдээлэл цацагдах болсон юм.

Гэтэл хамтлагийн найзууд нь “зовсон цагт нөхрийн чанар танигдана” гэгчээр хэрэгт орсон нөхрөө “Сар гаруйн өмнө хамтлагаасаа гарсан. Хар тамхины хэрэгт холбогдсон эсэх талаар тодорхой мэдээлэл алга байна” гэгчлэнгээр хөндийрхсөн байх юм. Уугий хэрэгт холбогдсон нь “Guys”-ын гуравт нэг их хамааралтай бус бололтой. Харин тэдэнд олны танил эрхмүүдийг тоглуулсан “Good luck” хэмээх дуу нь чухал байж уу гэмээр мэдээлэл өчигдөр цахим хуудсаар цацагдлаа.
Уугийгийн хувьд хар тамхи зөөвөрлөсөн эсэх нь эцсийн байдлаар тогтоогдоогүй байна. Ер нь шүүх л гэм буруутанг тогтоодог. Түүнээс өмнө түүнийг буруутан болгох үндэслэл хэнд ч байхгүй. Гэтэл нөхөд нь түүнийг жийгээд ч байгаа юм.

Цагтаа хүүхэд залуусыг байлдан дагуулж явсан, одоо ч заримд нь үлгэр дууриалал болж яваа “BoyBand”-ууд уг нь ингэж хүн чанаргүй зан гаргацгааж болмооргүй л байна. Олон жил жаргал зовлонгоо хуваалцаж байсан найзыгаа хормын дотор танихгүй хүн болгож, олон нийтэд юу ч болоогүй мэтээр мэдээлж болдог гэдгийг үлгэрлээд байгаа юм уу хаашаа ч юм. Нэр хүндээ дагаад нийгмийн хариуцлага, ёс жудаг гэж баймаар.

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …