Бишрэлтээр овоглосон Б.Ундармаа дахиад л Сонгино-Хайрханд “зүтгэнэ”

Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэгт сонгууль бүрт “үзэж тардаг” хүн бол бид бүгдийн мэдэх Бишрэлтийн Б.Ундармаа. Дөрвөн жилийн давтамжтай иргэдэд “үзэгддэг” тэрээр Сонгино-Хайрхандаа үнэнч нэгэн. Харин энэ жилийн сонгуулийн “сураг” их л маапаантай болох төлөвтэй. Н.Энхбаяр дарга айлын эрх шоовдор хүүхэд шиг цатгалан явсан он жилүүдээ санагалзан өлсгөлөн зарлаж байгаад Сонгино-Хайрханаас “үзэхээр” болсон.  fc007398d36f546big

Төрийн суудал авсан эрхэмүүдийн нүүр нь гэрэлтэж, бизнес нь “өргөждөг” бараг уламжлалтай. Харин Б.Ундармаагийн бизнес угаас уналтанд ороогүй. Групп болтлоо өргөжсөн компаниудад нь банк хүртэл бий. 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай гэх тус банк нь иргэдэд дуртайяа зээл өгч, урт хугацааны лизинд хамруулах “дуртайгаараа“ алдартай. Өөрийн хөрөнгөөр банк хүртэл байгуулсан хүн яагаад Их хуралд энэ олон жил зүтгэнэ вэ.  Учир юу юм. Б.Ундармаа УИХ-д байсан ч байгаагүй ч өөрийн бизнесээ хийгээд явж болдоггүй юм болов уу.

SOLO

Б.Ундармаагийн олон компаниудад ажилладаг хүмүүс нэгэн хэсэг хэцүү ч удирдах төвшинд орж ажиллавал “амьдарч” болно гэдэг юм билээ. Учрыг нь тодруулбал ааштай, аягтай тэрээр өөрийн гарын хэдхэн хүнээ сайхан “тэтгээд” явдаг сурагтай. Б.Ундармаа УИХ-д ийм их хүсэл тэмүүлэлтэйгээр зүтгэн үнэхээр улс нийгмийг “гийгүүлэх” гээд байгаа хэрэг үү. Эсвэл түүнд заавал ИХ хуралд суух “шаардлага” энэ олон жилийн турш байв уу. Учрыг нь сайн мэдэхгүй ч энэ жил Н.Энхбаяртай нэг тойрогт өрсөлдөхөөр болсон тэрээр сонгуулийн ажлаа маш зөвөөр, маш сайнаар хийхгүй бол Н.Энхбаяр түүнийг бодвол туршлагатай улс төрч, туршлагатай “өлсөгч”, туршлагатай сонгуульчин шүү дээ.

549

Ерөнхийлөгч хүртэл байсан хүнтэй өрсөлдөж буй Б.Ундармаа энэ жил ихээхэн юм “хаяхгүй” бол дахиад л “бүдэрчих” вийдээ хэмээн “зовниж” байна. Сонгино-Хайрханыг гурван удаагийн сонгуулиар “судалсан” Б.Ундармаа хүмүүнлэгийн үйлст зүтгэсэн түүхгүй юм билээ. Тиймээс маш сайн маркетинг, маш сайн хөтөлбөр, маш сайн ажилдаж байж л Сонгино-Хайрханчуудад таалагдах байх даа.

Б.Саран

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …