Энэхүү амтлаг, зөөлөн, эрүүл энэ хүнсний бүтээгдэхүүнд ашиг тустай талууд олон бөгөөд витамин D, уураг, пробиотик бодисууд элбэг байдаг. Тараг нь эрүүл мэндийн болоод гоо сайхны ашигтай талууд олонтой учир хөргөгчинд тань үргэлж байж байх ёстой хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Тэгвэл тараг ямар тустай талаар Их Британийн мэргэжилтнүүд доорх дүгнэлтийг гаргасан байна.
1. Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж, хоол шингээдэг. Бага насны хүүхдийн гэдэс өвдсөн бол эмийн сан руу биш ойролцоох дэлгүүр лүү тарганд гүйгээрэй.
2. Тараг хүний дархлааг сайжруулна. Түүний найрлаганд өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг.
3. Таргийг нүүр эсвэл үсэндээ түрхэх нь гоо сайхан харагдахын нэг үндэс. Арьсыг хуурайшуулалгүйгээр цайруулж, нүхжилтийг багасгахаас гадна гэмтсэн үсэнд тэжээл өгдгөөрөө онцлогтой гэнэ.
4. Тараг ууснаар цусан дахь холестериний хэмжээ багасна.
5. Тарган дахь кальци, уураг нь яс бэхжүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг түргэсгэдэг байна.
6. Хүнсэндээ тараг байнга хэрэглэвэл харшил хөдлөх нь багасдаг. Түүнээс гадна наранд түлэгдсэн эсвэл харшлын тууралтын үед иссэн тараг түрхвэл арьс хурдан нөхөн төлжинө.
7. Тараг уух нь ой санамжийг сайжруулан, зөнөхөөс сэргийлнэ.
8. Тарагны найрлаганд байгаа бодисууд бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдар үүсэхээс сэргийлж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
9. Тараг уусан үед хүний организм амардаг. Оройн хоолны дараа нэг аяга тараг уувал сайхан нойрсоно гэж мэргэжилтүүд зөвлөжээ.
10. Шүд хорхойтох, чулуу үүсэх, буйл үрэвсэхээс сэргийлэх шилдэг арга бол тараг уух гэнэ.
Etoim.mn