Зам цэвэрлэгээний нэг машин өдөрт дунджаар 90-120 км замыг цэвэрлэж байна

p1akhjd20s73115fe1pti5m71bi1

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зам цэвэрлэгээний 15 машиныг өнгөрсөн сард “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д хүлээлгэн өгсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн гудамж зам талбайг эдгээр машинаар угааж эхлээд байна. Зам цэвэрлэгээний машин нь 3 тоннын усны, 4 тоннын хогийн бункертэй. 1 км замыг 15 минутанд цэвэрлэх хүчин чадалтай. Олон хүний ажлыг хөнгөвчилсөн техникийн дэвшилтэт технологи гэдгээрээ онцлог. Нэг машин нь дунджаар өдөрт 90-120 км замыг цэвэрлэж замын нуухны шороог авч, тоосжилтыг бууруулж байна.
Одоогоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Богд Уул, Нисэх, Яармаг, Баянхошууны замыг цэвэрлэж эхлээд байгаа. Өглөөний ээлжийн жолооч нар 09.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл, шөнийн ээлжийнхэн оройн 11.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл зам талбайг цэвэрлэж байна.
Цэвэрлэгээний машинд MCS компанийн “Coca Cola”үйлдвэрээс гарсан саарал усыг ашигладаг. Чингисийн талбайг мягмар , пүрэв гаригт өглөөний 08 цаг 30 минутаас 10 цагийн хооронд угаадаг. Энэхүү угаалга цэвэрлэгээ нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан ажлуудын нэг болсон гэдгийг иргэд онцолж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …