Кальцийн бэлдмэлийг монхимо эмийн үйлдвэр үйлдвэрлэж байна

DSC_3017

 Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Багануур дүүрэгт ажиллах үеэрээ шинжлэх ухаан үйлдвэрлэлийн МОНХИМО эмийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл  ажиллагаатай орж танилцлаа.

     Тус үйлдвэр нь  адууны яснаас гүн боловсруулж гарган авсан кальцийн бэлдмэлийг 10 гаруй жилийн туршилт, судалгааны ажлын үр дүнд бий болгож өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж  байна.

DSC_3023

Тэдний үйлдвэрлэн гаргаж буй адууны кальцийн бэлдмэл нь гадаад, дотоодын шинжилгээний олон лабораторид шинжлүүлж найрлага идэвхийг нь бүрэн батлагаажуулсан цэвэр биологийн гаралтай бүтээгдэхүүн юм.

   Монхимо эмийн үйлдвэрийн захирал  хатагтай М. Ариунаа  “Адууны яс нь бусад мал амьтаны ясыг бодвол хүнд хэрэгцээтэй олон төрлийн органик бодисууд, уураг, коллаген, өсөлтийн гормон, микроэлементүүд болон эрдэс бодисуудаар нэн баялаг, шим тэжээл сайтай. Адуу нь хүнээс жингээрээ 3-4 дахин илүү боловч кальцийн хэрэглээгээрээ хүнээс 30 дахин илүү амьтан учир адууны ясны кальцийн ясыг төлжүүлэх чадвар асар өндөр байдаг. Энэхүү кальцийн бэлдмэлийг хүнстэй ижил бүтэц, найрлагатайгаар хийсэн тул шингэц сайтай, удаан хугацаанд хэрэглэхэд ямар нэгэн сөрөг, нөлөө үзүүлдэггүй онцлогтой”-г онцолж байлаа.

Тус компани нь Монголын Яс Сийрэгжилтийн Эсрэг Нийгэмлэгтэй хамтран сийрэгжилт оношлогооны төвийг ажиллуулж хүн амын яс сийрэгжих өвчнийг оношлох, эмчлэх, яс сийрэгжихээс урьдчилан сэргийлэх гэсэн цогц бодлоготойгоор ажиллаж байна.

Эх сурвалж:ЭМСЯ

 

 

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …