Martinez: Deulofeu Премьер лигт цахиур хагалж чадна

Martinez: Deulofeu Премьер лигт цахиур хагалж чадна

Everton клубын ерөнхий дасгалжуулагчын ажлыг аваад удаагүй байгаа Roberto Martinez Барселона клубээс Gerard Deulofeu-г клубтээ энэ улирал зээлээр тоглуулах болсондоо туйлын баяртай байгаагаа мэдэгдлээ. Тэрээр ярихдаа “ Барселона клубын академ бол Европийн хамгийн шилдэг академуудын нэг. Deulofue тэнд үйлдвэрлэгдэсэн шилдэг тоглогчдын нэг нь гарцаагүй мөн. Би түүнийг энд авчирж чадсандаа туйлын баяртай байгаа бөгөөд тэр миний энэ улирлын төлөвлөгөөний томоохон хэсэг. Тэр энэ улирал Премьер Лигт цахиур хагалж олонд гайхагдаж чадна гэдэгт итгэж байна. Тийм ч учраас би түүнд 10 дугаарын өмсгөлийг өгсөн “ гэж өгүүлжээ

Gerard Deulofeu нь Barcelona клубын B багийн төлөө 68 тоглолтонд оролцохдоо 27 гоол оруулаад энэ улирлаас Everton клубт зээлээр тоглохоор болоод буй нь энэ бөгөөд өнгөрсөн жил Литва улсад зохион байгуулагдсан 19 хүртэлх насны Европийн аварга шалгаруулах тэмцээний алтан шаахайн эзэн юм

Эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр …